Ангалруу бүхнийг түлхэж буй бид…

2020-10-30
306
Views

Орхиё гэж бодсон ч чадсангүй авах гээхийн ухаан хайрлаарай энэ хүмүүст…

Нэгэн хүү байдаг байж л дээ хэцүү амьдралын туулж ирсэн ах дүү хамаатан садан гэхээр хүн байдаггүй байж….Осоржамаа
Нэг л өдөр тэр сошиал ёртөнцөд хөл тавьсан за тэгээд хүмүүс сайхан муулж эхэлсэн…Тэр нь их энгийн тэр хүнээс илүү гэдгээ хамгийн адгийнаар илэрхийлж байгаа хэлбэр шүү дээ…
Бусаддаа урам хайрлаж улам дэмждэг зүйл бусдыг хайрлах хайр аажим аажмаар багассаар л…

Гол зүйл нь юу хэлэх гээд байна вэ? Манай нийгмийн сэтгэл зүй үнэхээр доройтож муулах тал дээр шилдэг бусдыг газар доор ортол амиа хоролтол сэтгэл зүйг нь гутралд оруултал муулдаг харин өөд нь татах нэгэн гарч ирэхэд хоршуулаад цуг муулна…

Хэрвээ таны хүүхэд, таны найз нөхөд байсан бол та яах байсан бэ?
Хэрвээ эдгээр хүмүүс таны хэлсэн үгнээс болоод амиа хорололвол яах вэ?
Хэрвээ энэ хүн ирээдүйд шилдэг удирдагч болж олон хүний амжиргааг авч явбал яах вэ?

Бид бодхоосоо өмнө хэлдэг нь их болчиж…ЯАГААД?

Энэ бидний нийгэм юмсан таны хүүхэд ирээдүйд үлдэх байх хүүхэддээ сайхан зүйлийг хүсэж
Муу ярьж болохгүй,
Хараал хэлж болохгүй,
Худлаа хэлж болохгүй,
Хулгай хийж болохгүй гэж заадаг атлаа өөрсдөө хэрэгжүүлэх нь ховор болжээ.
Хэн өндөр настай нь биш хэн илүү соёлтой, хүнлэг байгаа нь сайхан үр тарьдаг хөгшин хүн нь зааж сургадаг байсан үе саяхан гэтэл одоо хүүхдийхээ хажууд хараал хэлж, хогоо хаяж, бусдыг муулж, цавчаа нэртэй хулгай хийдэг. Үг үйлдэл хоёр зөрсөн зүйлд хүүхэд чинь яг л тань шиг насанд хүрээд таньд худлаа хэлж таны түрүүвчнээс хэлэхгүй мөнгө авахад хүрнэ. Хүүхэд бол амьд толь гэдэг…
Өөрийнхөө хүүхдийг хайралдаг шигээ бусдын хүүхдийг ч бас хайрла ирэээдүйд тэд цугтаа нэг нийгэмд амьдарна…

Ядуу амьдархад хэн буруутай вэ?
Архинд донтход хэн буруутай вэ?
Зодоон хийхэд хэн буруутай вэ?
Амиа алдахад хэн буруутай вэ?

Нөгөө л төр үү? Нөгөө л 76 юу?

Бидний нийгэм хаашаа явж байна вэ?

Бид юм л бол төр засаг буруутай гэдэг. Бүх зүйлд бол үгүй юмаа яагаад гэжүү нийгмийг хэн бүтээдэг вэ? Бид л бүтээдэг ард түмэн бүтээдэг “соёлтой харилцах” энэ үг бол зүгээр шалны алчуур болсон үйлчилгээ авч байгаа үйлчилгээ өгч байгаа хоёр ав адилхан ялангуяа төрийн байгуулгад гуйж л үйлчлүүлдэг зөв шаардлага тавьбал өөдөөс уурлаж үйлчилгээ үзүүлхээс татгалзана, харин хувийн хэвшил эхлээд үйлчилгээгээ өгөх гэж гуйж гувшина харин мөнгийг нь аваад ар нуруугаа харуулж шаардлагыг үл биелүүлнэ. Ирээдүйд хэн энэ нийгмийг авч явах вэ? Бидний хүүхдүүд, бидний дүү нар л авч явна. Бид өөрчлөгдөх гэж оролдохгүй л бол дүү нар минь биднийг уландаа удахгүй гишгэнэ, үл тооно, үл хүндлэнэ…

Бид юу тарьдаг вэ?

Бид зөвхөн хувийн эрх ашиг хонжоо л хүсдэг. Зөвхөн БИ гэсэн төлөврүү шилжсэн БИД гэдэг үг байхаа больж л байна…
Зүгээр л замын хөдөлгөөнийг нь хар зам дээр БҮГД БИ уулзвар дээр л түгжирхэд л мэдэгдэх дүрэм үйлчилхээ больно чихээд л байна чихээд л байна…
Зөв шаардлага тавьбал өөдөөс нь хэрэлдэнэ, зодолдоно, хараана…хажууд хэн байх нь хамаагүй…
Шаардлага тавьж байгаа нь фэйсбүүкээр сүрдүүлнэ…

Замын цагдаагийн газраас аливаа аюулаас урьдчилан сэргийлэх уриалга, аян зарлахад буруугаар мушгиж тоглоом шоглоом хийнэ. Зарим тэнэг газар нь марктингаа хийнэ яацан тархитай гэхээрээ тийм зүйлээр марктинг хийдэг байнааа….БИДНИЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ л эдгээр аянгууд гардаг.

Image may contain: text

(#яараад_яахав_дээ #дураараа_биш_дүрмээрээ #анхааралхариуцлага_эрсдэлгүй_орчин) гэх мэт.

Цагдаа зогсоогоод хуулийн дагуу торгоход цагдааг муулна, хараана. Шаардлага нь их энгийн оношилгоонд ороогүй байна, гэрэл зөрчил гаргалаа, давхар эргэлээ…гэх мэт энэ замын хөдөлгөөний дүрэм хэнд хэрэгтэй юм гэж бодно гэвч замын хөдөлгөөний дүрэм бүр хүний амь настай холбоотой байдаг. Жилдээ нэг оншилгоонд ороод машинийхаа бүрэн бүтэн байдлыг шалгуулахад хэнд хэрэгтэй вэ? Өөрт л хэрэгтэй. Галын хор, эмийн сан хэнд хэрэгтэй вэ? Таньд л хэрэгтэй.

Бусдын төлөө амьдарч байгаа юм шиг энэ сэтгэхүйнээсээ бид хэзээ салах вэ???

Мэдээж нийгэмд минь сайн зүйл маш их байгаа. Энэхүү постыг өдөр тутмын болохгүй байгаа зүйлийн нэгээхэн хэсгийг бичсэн болно. #Нийгмээ_хайрлая#Нийгмээ_өөрчлөё

Бусаддаа хүргэж шаре хийж болно энэ бол таны эрх энэ хүртэл уншсан бол таньд #баярлалаа

#БУСДЫГАА ДЭМЖЬЕ_ХАЙРЛАЯ_ХҮНДЭЛЬЕ_ОЙЛГОЁ

Article Categories:
Мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.