windows 10 boot from usb

2021-05-29
691
Views

Компьютероо форматлах гэхээр форматлах СД, Флаш, DVD байхгүй хэцүү байна уу? Эсвэл хэрхэн бэлтгэх гэхээр мэдэхгүй байгаа бол доорх хичээл таньд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Алхам 1

Юуны түрүүнд Windows бэлтгэх программаа татаж авна. ЭНДЭЭС

Алхам 2

Татаж авсан файлаа нээж уншуулж эхлэнэ.

Алхам 3

Доорх цонх гарч ирэх ба хэлцлийг зөвшөөрөн Accept дарна. /Шаардлагатай бол уншиж танилцаж болно/

Алхам 4

Эхний соноголт Өөрийн компьютерийн системээ сайжруулах бол сонгоно
Хоёрдох сонголт нь Та шинээр олон удаа ашиглах боломжтой. Флашанд суулгах учраас 2-р сонголтыг сонгоно.

Алхам 5

Доорх цонх шууд нээгдэх ба хэл ба Архитектур нь таарч байвал шууд дараагийн алхамруу орно. Хэрвээ өөрчлөх шаардлагатай гэж үзвэл чагтыг болиулна.

Алхам 6

Флашанд бэлтгэх бол эхний сонголт
Зөвхөн ISO файл хэрэгтэй байгаа бол сүүлийн сонголтыг сонгоно.

Алхам 7

Доорх цонхонд таны залгаатай байгаа олон флаш дискнүүд гарч ирж болно. Тэр дундаас яг суулгах флашаа сонгоод дараагийн алхам руу шилжинэ.

Алхам 8

За одоо таны интернетийн хурднаас хамаарах учраас тэвчээртэй хүлээнэ.

Алхам 9

Татаж дууссаны дараа доорх цонх нээгдэнэ. Finish дарж суулгаж дуусна гэсэн үг амжилт хүсье.

Таньд өөр төрлийн мэдээ мэдээлэл зааварчилгаа хэрэгтэй бол бидэнд Admin@bayanhuu.com хаягаар илгээгээрэй баярлалаа. Амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *