Приус түлхүүр хувилах маш амархан арга

2020-10-07
251
Views

Таны хуучин түлхүүр гэмтсэн эсвэл товчлуурууд ажилхаа больсон бол солих цаг нь болсон гэсэн үг. Танд ямар ч хамаагүй машинд тань таарах түлхүүр байхад болно. Хүмүүс үнэтэй хувилдар учир таньд энэхүү зөвлөмж хэрэг болно гэдгийг баттай мэдэж байна. Туршиж үзсэн 100%

  • Эхлээд машины хуучин түлхүүрийг үүрэнд нь 4 удаа хийж 4 авна. Тэгээд 5 дахь удаад нь үүрэнд нь хийгээд зоолттой нь авалгүй орхино.
  • Жолоочийн хаалгыг 6 удаа онгойлгож 6 удаа буцааж хаана.
  • Хуучин түлхүүрээ үүрнээс нь авна. Тэгэнгүүт машины хянах самбар дээр дотроо түлхүүртэй машины шар зураг тасралтгүй асна. Энэ нь шинэ түлхүүрийг таниулахад бэлэн болсон гэсэн үг.
  • Одоо шинэ түлхүүрээ үүрэнд нь хийгээд орхи. Хянах самбар дээр асч байгаа шар гэрэл анивчиж эхэлнэ. Ойролцоогоор минут гаруй хүлээсний дараа анивчиж буй гэрэл бүр унтарна. Тэгээд дэлгэц харанхуй болмогц шинэ түлхүүрээ үүрнээс нь сугалж ав.
  • Түлхүүр чинь танигдаж дууссан гэсэн үг. Одоо шинэ түлхүүрээ буцааж үүрэнд нь хийгээд POWER товчин дээр дарахад машин чинь асна.

Ер нь бол приус 20-ын түлхүүрүүд бол 2 хон л төрөл байгаа. Бидний мэдэх G, G-touring, S 10th anniversary нарт байдаг СМАРТ түлхүүр (Smart key system) нөгөө нь бол энгийн unlock, lock товч бүхий чиптэй түлхүүр. Энэ түлхүүрийн алиныг н ч тааруулж болно, өөрт чинь байгаа машинтайгаа ирсэн түлхүүртэй чинь яг адилхан ажиллах болно.

ХААЛГА ТҮГЖИЖ, НЭЭХ ФУНКЦЫГ ТАНИУЛАХ

  • Эхлээд түлхүүрээ хийлгүйгээр жолоочийн хаалгыг онгойлгоод орхино. (машин унтраастай байна.)
  • Дараа нь хуучин түлхүүрээ үүрэнд нь 2 удаа хийж 2 удаа авна. (5 сек-ийн дотор)
  • Жолоочийн хаалгыг 2 удаа хааж 2 удаа нээнэ.
  • Хуучин түлхүүрийг үүрэнд нь 1 удаа хийж 1 удаа авна.
  • Жолоочийн хаалгыг дахин 2 удаа хааж 2 удаа нээнэ.
  • Одоо хуучин түлхүүрээ үүрэнд нь хийгээд жолоочийн хаалгаа хаана.
  • Тэгээд тормозны педаль дээр гишгэхгүйгээр power товчин дээр сек-ийн зайтай 2 удаа дарна.Тэгээд дахин нэг удаа POWER товчин дээр дар, акк унтрана.
  • Хуучин түлхүүрээ үүрнээс нь ав. (машины нэмэлт тохиргоо идэвхижнэ).
  • Түлхүүр авангуут машины хаалга автоматаар түгжигдэж, нээгдэнэ.
  • Одоо шинэ түлхүүрийн lock unlock товчин дээр зэрэг дараад ав. (1.5 сек орчим)
  • Тэгээд 3 секийн дотор шинэ түлхүүрийн lock дээр дар.
  • Тэгэнгүүт машин атоматаар хаалгаа нээж, түгжинэ. Энэ нь амжилттай танигдлаа гэсэн үг. Одоо шинэ түлхүүр чинь хуучин түлхүүрээс чинь огт ялгаагүй болсон.

Жижиг гараар онгойлгодог түлхүүрээ түлхүүр хувилдаг газар хувилуулхад л таны бүх түлхүүр хувилагдлаа л гэсэн үг. Иймэл амархан…

Энэхүү мэдээллийг адилхан приустэй хүнд хүргэхийн тулд шаре хийгээрэй баярлалаа амжилт хүсье:)

Article Tags:
· ·

Leave a Reply

Your email address will not be published.