Цахилгаан , дулаан, хогны төлбөрийг төрөөс 100% даахаар боллоо.

2020-12-13
365
Views

нөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон юм. Хуралдаан дуусаж, Ерөнхий сайд иргэдэд хандан мэдээлэл өгч байна. 

Айлуудын хэрэглээний халуун ус, цахилгаан болон усны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сар хүртэл тэгэллээ.   

Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, банк, банк бус санхүүгийн байгууллага, уул уурхайн компаниуд, бөөний болон жижиглэн худалдааны тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх мэт нийт 9 салбараас бусад салбарын цахилгааны төлбөрийг тэгэллээ. Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. “Эрдэнэт” улсын  үйлдвэр  болсон. 

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулна. Үнэ бууруулснаар үүсэх зардлыг Эрдэнэс таван толгой компани хариуцна.   

Эдгээр шийдвэр нийт долоон сарын турш хүчинтэй. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн энэ шийдвэрийн нөлөөгөөр талхны үнэ өсөхгүй. Суурь үнэ хэвээрээ байна.  Бид хаа хаанаа хохирол багатай даван туулах хэрэгтэй байна. Вакцин худалдан авч, бүх хүнээ хамруулах хүртэл бидэнд дахин 6-8 сарын хугацаа хэрэгтэй тул эдгээр шийдвэрийг гаргалаа. Дээрх төлбөрүүдийг тэглэснээр ААН-үүдэд томоохон дэмжлэг болно. 

Article Categories:
Мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.