Нүүрээ 60 секунд угаагаад л батганаас сал.

2020-11-20
372
Views

Гөлгөр, гэрэлтсэн нүүр нь үргэлж үнэтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн, багаж хэрэгсэл шаарддаггүй бололтой. Мөн олон суут хүмүүсийн адил үзэсгэлэнтэй сайхан харагдахын нууц нь энгийн бөгөөд таны нүүр угаахад зарцуулсан цаг хугацаанаас хамаарна. Өдөр тутамдаа туушдаа дагаж мөрдөхөд л болно гээд боддоо.

Бид нүүрээ угаахдаа хэтэрхий бага хугацаа зарцуулдаг.

Why Washing Your Face for at Least 60 Seconds Can Be a Game Changer

Энэхүү цэвэрлэгээний аргыг LABeautyologist-ийн мэргэжилтэн Наямка Робертс-Смит өөрийн твиттерт оруулсан юм. Түүний хэлснээр дунджаар бид арьсаа удаан хугацаанд цэвэрлэдэггүй. Бид нүүр, хүзүүгээ угаахад зарцуулдаг ердийн 15 секундын оронд дор хаяж 60 секунд хийх хэрэгтэй.

Нүүрээ удаан угааж нүүрэндээ чийгшил өгөх нь чухал юм

Өдрийн туршид арьсны нүхэнд нүүрний будагийн хамт маш олон бактери гүн нэвтрэн хуримтлагддаг. Өөртөө удаан хугацааны туршид нүүрний цэвэрлэгээ хийснээр нүүр угаах найрлага нь идэвхитэй ажиллаж эхлэх, бохирдлыг илүү үр дүнтэй арилгах боломжтой болдог байна. Энэ нь өнгө үзэмжийг сайжруулж, арьсыг зөөлрүүлдэг. Наямкагийн хэлснээр нүүр цэвэрлэгч, нүүрний хөөс, гүн бохирдол арилгагч гэх мэт зүйлийг ашиглаж болно. Гэхдээ скраб гэх мэт зүлгүүрийн цэвэрлэгчээс зайлсхийх хэрэгтэй бөгөөд удаан хугацаагаар хэрэглэвэл арьсыг гэмтээж болзошгүй юм.

Нүүрээ угаахдаа нүүрний бүх талбайгаа маш зөөлөн суллах маягаар угаана.

Энэ нь таны нүүрний булчингуудыг амрааж суллаж өгдөг. Таны нүүрний арьсны үхсэн эсүүд ба бактериуд таны нүүрний байгалийн гаралтай тостой холилдоход нүх сүвийг блоклох sebum бөглөө гарч ирдэг. Тэд хожим нь хар, цагаан батга болон гарч ирдэг. Энэ тохиолдолд нүүрээ маш болгоомжтой цэвэрлэх нь батгаа багасгахад тусална.

Таны угаах арга нь бас их үүрэг гүйцэтгэдэг.

Why Washing Your Face for at Least 60 Seconds Can Be a Game Changer

Бүх зүйлийг зөвхөн хуруугаараа хийх хэрэгтэй гэдгийг гоо зүйч онцолж байна. Нүүр угаах сойз, хөвөн, алчуур бүү ашигла, харин үүний оронд өөртөө ашигтай, массаж хийлгээрэй. Үүнийг хийснээр та цусны эргэлтийг сайжруулж, үрчлээг багасгах, арьсны өнгийг сайжруулах гэх мэт нүүрэнд эерэг нөлөө үзүүлдэг. Тэрээр энэхүү аргыг бүх төрлийн арьстай хүмүүс хэрэглэж болно гэж зөвөлсөн байна.

Энэ нь таны нүүрэнд өөр давуу талтай байж болно.

Why Washing Your Face for at Least 60 Seconds Can Be a Game Changer

Нүд, хамар, дух, хүзүүний эргэн тойрныхоо талаар бодоод тэдэнд бас сайхан массаж хийгээрэй. Энэхүү аргыг хэрэглэхдээ илүү удаан зөөлөн иллэг хийж өгөөрэй. Хийж байх хоорондоо дуу сонсох дагаж дуулсан ч болох л юм. Таньд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published.