ТЭЭВРИЙН ОНГОЦНЫ ТҮҮХЭНД ХАМГИЙН ТОМ ОСОЛ 1997 он Орос

2020-12-06
372
Views

Энэ осол бол дэлхийн цэргийн тээврийн онгоцны түүхэн дахь хамгийн аймшигтай том сүйрэл юм. 1997 оны 12 сарын 6нд Оросын Агаар-Сансарын хүчний тээврийн RA-82005 бүхээгний дугаартай Ан-124-100 “Руслан” онгоц

Иркутск хотын Нисэх үйлдвэрийн нисэх буудлаас хөөрөх гэж байгаад осолджээ. Өөрийн жин нь 178 тонн агаад нислэгийн жин 392 000 кг энэ онгоц бүхээгтээ 120 тонн ачаа тээвэрлэх чадвартай дөрвөн тийрэлтэт хөдөлгүүр бүхий дэлхийн хамгийн том цэргийн тээврийн /Харин АН-225 Мрия бол Иргэний ачаа тээврийн/ АН-124-100 Руслан онгоц Иркутскаас Владивосток руу Эрхүү хотын Нисэх заводад үйлдвэрлэсэн Су-27 загварын /нийт 40 тонн/ 2 нэгж шинэ сөнөөгч онгоц тээж хүргэх үүрэг авсан аж.Шинэ онгоцуудыг Вьетнам руу экспортоор гаргах байв. Экипажийн дарга дэд хурандаа В.А.Фёдоров.хоёрдугаар нисгэгч хошууч М.Ю.Брюханов..мөн дэд хурандаа В.В.Иванов. Штурман хошууч А..И.Батяев хоёрдугаар штурман хошууч А.А.Пристенский. Бортинженер хошууч И.С.Бессаков. хоёрдугаар бортинженер хошууч В.П.Олефир холбоочин ахлах ахлагч А.А.Ворошилев нар нисчээ.12сарын 6 ны өдрийн 14 цаг 42 минутад онгоц зурвасаас тасарч ердөө 4 секундын дараа гуравдугаар хөдөлгүүр татгалзав. Дахиад 6 секундын дараа хоёрдугаар хөдөлгүүр татгалзан унтарлаа. Онгоц тэгэхэд 60 метрийн өндөр авсан байж. Багийнхан үлдсэн хөдөлгүүрээрээ өндөрөө хадгалж хурдаа сөнөөхгүйг хичээн буцаж эргэлт /разворот/ хийн буух гэсэн боловч онгоц удирдлагаггүй болон нисэх буудлын ойролцоох орон сууцны байшингуудын дунд унав.

Хүнд жинтэй асар том онгоц нүд ирмэхийн зуур бутарч байшингуудыг даран сүүл хэсэг нь ойролцоох хүүхдийн цэцэрлэгийн барилгыг бут цохилоо. Агшин зуур онгоцны 212 350 кг шатахуун асгаран дэлбэрэв. 72 хүн амь эрсдсэнээс 49 хүн тэр дороо амьдаараа шатжээ.Шатаж буй хүмүүс хашхиран цонхоороо үсэрч байлаа. Хүүхдийн цэцэрлэгийн барилга онгоцны сүүлэнд зад цохигдож бяцхан хүүхдүүд нүцгэн чигээрээ орилолдон гарах нь гарч үлдэх нь үлдэн аврал эрэн хашхирч байсан аж.

Нисэх үйлдвэрийн аврах албаны гал сөнөөгчид таван минутын дараа ирсэн боловч үхлийн өмнө өвдөг сөгдөж байв. Орон сууцны хорооллын нурч шатсан барилгуудаас хүмүүсийг аврах ажиллагаа 7 өдөр үргэлжилсэн байна. Оросын томоохон хотуудаас аврагчид ирж ажиллан нуринганд дарагдсан амьд үлдэгсэд болон цогцосуудыг гаргасан юм. Хүүхдийн цэцэрлэгт байсан хүүхдүүдээс 30 гаруй хүүхэд амиа алдаж бэртжээ. Ажлаа аваад 4 жил болж байсан Оросын Онцгой байдлын сайд Сергей Шойгуд хүнд цохилт болсон юм. ОХУ-ын Төрийн далбааг бөхийлгөж орон даяар гашуудал зарлалаа. Ан-124-100 Руслан онгоцны ослын шалтгааныг судлан онгоцны хар хайрцагын/Бортовой самописец/ параметрийн бичлэгээс хөдөлгүүрийн удирдлагын комьпютерт алдаа заасан байсан нь тогтоогджээ.

5 минутын дотор гал сөнөөгчид ирсэн
Осол болсон газар одоо ийм болсон байна.

Эх сурвалж : https://www.facebook.com/jagaa.davaa.5

Article Categories:
Танин мэдэхүй

Leave a Reply

Your email address will not be published.