Хорио цээрийн нөхцөлд стрэссээ удирдах арга

2020-12-02
180
Views

Дэлхий нийтэд гарсан Ковид-19 халдварт өвчний улмаас бид айдас түгшүүртэйгээр гэртээ байх сонголттой тулгараад хагас сарын хугацаа өнгөрүүлж байна.

Эдийн засаг, ажилгүйдэл, боловсролын асуудлууд тулгарч байгаа ч бид хувь хүн бүрийн сэтгэл зүйн асуудлыг ярих нь ховор байна. Тиймээс өдөр бүрийг өмнөх өдрөөсөө илүү сайн байлгах, өөрсдийн хандлага, эерэг хандлагыг хадгалахын тулд гэртээ байхдаа стрессээ тайлах хялбар аргуудыг та бүхэнд санал болгож байна. Гэртээ юу хийх вэ? Гэдэг асуултанд бид дасгал хийх, ном унших гэх мэт хялбархан хариулж болох л юм. Гэхдээ бид та бүхэнд эдгээрээс өөр сэтгэл зүйд илүү нөлөөлж болохуйц зүйлийг санал болгож байна.

“1”

Бид одоо байгаа нөхцөл байдалтай яагаад ч тэмцэж чадахгүй учраас төр засагийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээг тайванаар хүлээж авах хэрэгтэй. Зөвхөн та биш, бид биш, манай улс л ганцхан биш дэлхий нийтээрээ гэдгийг санаад та тайвнаар хүлээн авах хэрэгтэй.

“2”

Бид нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл авах эрхтэй гэсэн хэдий ч өнөөгийн хэцүү цагт та таагүй мэдээ сонсох бүртээ хямралд орох болно. Мэдээ үзэх цагаа зохицуулж байгаа шигээ фейсбүүк болон бусад онлайн мэдээний платформуудаа бас хянах хэрэгтэй.

“3”

Энэ цэвэрлэгээн таны хувьд эмчилгээний ач тустай байх ёстой. Ажилтай завгүй байхдаа хийж амжаагүй их цэвэрлэгээгээ хийж, засаж болох зүйлсээ зас. Цэвэрхэн байшинд амьдрах сэтгэл ханамж таньд сайхан мэдрэмж төрүүлэх болно.

“4”

Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ ярилц – хэдий та гэртээ байгаа ч гэсэн онлайнаар та гэр бүл, хамаатан садан, удаан уулзаагүй найз нөхдийнхөө мэндийг мэдэж яагаад болохгүй гэж.

“5”

Энэ нь та хааяа ч болов амьдралынхаа нэг үеийг эргэн харж, бодлоо унших чадвартай баөйх нь өнгөрсөн үеийг дурсах хүчтэй, нөлөөтэй арга болох болно. Фото зураг хэдий дурсамжуудыг чинь санагдуулдаг ч захиа, тэмдэглэл бичих нь сэтгэлийн тайван байдалыг бидэнд авчирдаг. Харилцан ярианы үр дүнд бид түргэн аашлах алдаа их гаргадаг учраас бичгийн харилцаа нь таньд тайван байхад маш сайн туслах юм шүү.

“6”

Сэтгэл тайван, эргэлзээгүй, хүлээлтгүй байвал энэ бясалгал юм.  Сайхан мэдээ гэвэл та юу ч хийх шаардлагагүй-бясалгал бол үйлдэл биш, тайвшир, улам тайвшир, улам улам тайвшир…

“7”

Ямар нэг шинэ зүйл туршиж үз – үүнд та хэзээ нэгэн цагт хийж үзэх юмсан гэж бодож байсан зүйл байдаг л биздээ… Шинэ бүжиг сурч, зураг зурах, зохиол бичих гэх мэт..

“8”

Сэтгэл ханамжийг мэдрээрэй – нэлээд амархан юм шиг бодловч үл тоомсорлож болох бас нэг том зүйл бол амьдралын зарим сайхан зүйлсээр өөрийгөө шагнах явдал юм. Энэ хорио цээрийн дэглэм дууссаны дараа бид хэрхэн таргалсан байх бол хэмээн цахим сүлжээгээр хошигнож байсан. Энэ буруу биш. Гэхдээ яагаад юунд ч санаа зоволтгүй дуртай зүйлээ идэж амарч болохгүй гэж. Бидэнд ийм боломж олон удаа олдохгүй байж ч мэднэ.

“9”

Ур чадвараа хурцал – Бид мэдлэг олж авах маш боломжтой, ихэвчлэн үнэгүй байдаг ертөнцөд амьдарч байна. Тиймээс та хэл сурах, гитьар тоглож сурах код бичиж сурах гэх мэт юу ч сурч болно.

Ингээд та бүхэнд эцэст нь хэлэхэд аливаа зүйл сайн муу хоёр талтай, энэ 2 талаас аль сайныг олж харж чадсан хэн болов даваад гарахад илүү дөхөм байх болно. Магадгүй та гэрээсээ ажиллаж ч байж болох юм, тэгвэл хаа нэг газар ажилгүй болсон хэн нэгэн ч байгаа. Тиймээс магадгүй та гэрээсээ хол ажилладаг, ажилтай байгаад гэртээ цаг гаргаж чаддаггүй байсан, эсвэл хиймээр байгаа зүйлдээ цаг гаргаж амждаггүй байсан, магадгүй гэр бүлээ ч сайн мэдэхгүй байсан байж болох л юм. Аливаа зүйлээс та боломж олж хараарай. Хүн бүр эрүүл байх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published.