Дараах байгууллагуудаар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээ өгөхийг зөвлөж байна

2020-11-21
335
Views

Коронавирусийн халдварын тархалтыг хумих зорилгоор халдвар тээгчийг олж тогтоох, халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш:

  • “UB palace”-т “Хархан нүдэн” тоглолт,
  • Соёлын төв өргөөнд “Эмоци” продакшины тоглолт,
  • “Говь гурван сайхан” караоке,
  • Төмөр замын “Өгөөж” цайны газарт үйлчлүүлсэн иргэд дараах шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, эсвэл 1800-0119 дугаарын утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авахыг Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас зөвлөж байна.

Халдвар авсан үед илрэх шинж тэмдгүүд:

  • 37.1 0 С-ээс дээш халуурах
  • Үнэрлэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх
  • Хоолой өвдөх
  • Толгой өвдөх
  • Хуурай ханиалгах
  • Хамраас нус гоожих
  • Хамар битүүрэх
  • Амьсгал давчдах гэх мэт.

Эх сурвалж www.GOGO.mn

Article Categories:
Мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.