Хөл хорионы үед хийж болох үр бүтээлтэй зүйлс

2020-11-17
Hol horio ued
270
Views

Монгол улс дотооддоо вирус алдаснаас болоод бүх нийтийн хөл хорио тавьсан билээ. Аливаа зүйлд САЙН ба МУУ тал үргэлж байдаг. Сайн тал нь та гэртээ маш их завтай цагийг өөртөө болон гэр бүлдээ зориулж чадхаар боллоо. Энэхүү цагийг хэрхэн үр бүтээлтэй байх хэрэгтэй аргуудыг танилцуулж байна. Таньд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. ӨНӨӨДӨР БОЛ БЭЛЭГ.

1.Ном унших

Та уншхыг хүссэн номуудаа дуусгаж болно. Номоо маш анхааралтай унших сайхан цаг хугацаа гарч ирнэ. Номын тэмдэглэл хөтөлж гэр бүлийнхэнтэйгээ болон сошиал орчинд хэлэлцүүлэг хийж болно. Таньд хангалттай цаг байгаа. Ном бол ертөнцийг харах цонх юм.
ТОП 10 номыг ЭНД дарж хараарай.

2.Блог хөтлөх

Блог буюу та тэмдэглэл хөтөлж болно. Өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлсэн, хоол хэрхэн хийх тухай, хүүхэддээ хэрхэн ярилцаж амжилттай үр дүнд хүрснээ, үзсэн кинонийхоо тухай гээд маш олон төрөлийн блог хөтөлж болно. Блог хэрхэн хөтлөх талаар ЭНД дарж үзээрэй.

3.Дуртай киногоо үзэх

Дуртай киногоо үзэх гэхлээр маргааш нь ажилтай болохоор санаа хоёрдоод байдаг одоо бол та хэдэн цаг хүртэл ч үзэж болно. Гэхдээ киног хэрхэн үр бүтээлтэй үзэх вэ гэдэг дээр төвлөрөөрэй. Өөрийн сонгосон мэргэжилийн зүйлсээ киноноос хайх, Сурч буй хэл дээрээ кино үзэх, Үйл явдлын онцлох хэсгийг тэмдэглэх, уран зөгнөл үүсгэн бодох дуртай бол киног урвуугаар нь бодож тэмдэглэх, Киноны шүүмжлэх хэсгүүдийг тэмдэглэж баримтжуулан мэтгэлцэх…гэх мэт маш олон санаа байж болно.
Хүн бүрийн заавал үзэх кинонуудын жагсаалтыг ЭНД дарж үзээрэй.

4.Хөгжөөнт тоглоом тоглох

Мэдээж гэр бүлээрээ гэртээ байгаа учраас бүгдээрээ цагыг хэзээ ч мартагдахгүй өнгөрөөх хэрэгтэй. Хөгжөөнт тоглоом бол сэтгэн бодох чадвар болон гэр бүлийн харилцааг илүү дотно болгодог учраас та заавал туршиж үзээрэй. Жишээ болгож доорх тоглоомнуудыг орууллаа.
1. Та битгий уурлаарай буюу нүүдэлт тоглоом
2. Шагайгаар тоголж болох тоглоомны жагсаалтийг ЭНД дарж үзээрэй.
3. Хэл сайжруулах үг нүдэлдэг тоглоом тоглох
4. Видео тоглоом буюу компьютерийн болон Консол тоглоомнууд тоглох
5. Хөзөр тоглох гэх мэт маш олон жагсаалт үүсэх байх хэрэгжүүлээд үзээрэй.

ЦАГЫГ ЗУГААТАЙ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ.

5. Дуртай зүйлээрээ КОНТЕНТ үйлдвэрлэх

Таньд зөвхөн таны санаа байхад л болно. Youtube болон Facebook гэх мэт сувгууд дээр тавьж болно. Мөн мөнгө олсон ч болно. Эсвэл гэр бүлийнхээ болон өөрийнхөө хөгжилтэй бичлэгэн хийж дурсамж үүсгэж болно. Зураг дарах сонирхолтой бол зураг дарж (хөрөг зураг, их хотын дүр төрхийг цонхоор… гэх мэт) сангаа аривжуулж болно. Ямар нэг мэргэжлийн зургийн форум эсвэл фэйсбүүк групп дээр тавьж хүмүүсээс санал бодол, зөвөлгөө, шүүмж авсан ч болно.

6. Шинэ зүйл турших, сурах

Компьютер дээр хурдан шивж сурах, эсвэл ой тогтоолтоо сайжруулах, дуу дуулж сурах, кино зохиол бичих, бясалгал хийх, булчингаа хөгжүүлэх ч гээд маш олон зүйлийг сурч судалж болно. Хүн шинэ зүйл сурах тусам өдөр цаг илүү сонирхолтой өнгөрөх болно гэдэгт итгэлтэй байна.
МЭДЭХГҮЙГЭЭ ЗҮЙЛЭЭ ОЛЖ НЭЭН СУРАЛЦААРАЙ.
Компьютер дээр хурдан шивж сурах хичээл ЭНД дарж үзээрэй.

ТӨГСГӨЛ ҮГ

Мэдээж энэ хэцүү цаг үед биднийг хамгаалан ажиллаж буй НИЙТ БАЙГУУЛЛАГУУДДАА /цэрэг, цагдаа, онцгой, эмнэлгийн ажилтнууд, удирдлагууд…/ БАЯРЛАЛАА.
Хүнд байдалд ажиллаж байгаа хүмүүсээ хүндлээд та ГЭРТЭЭ БАЙГААРАЙ. Энэ халдварт өвчин бол зүгээр нэг ханиад биш шүү. Худлаа яриад л та замаар яваад ажлаа амжуулж болох ч маш их эрсдэл таньд ирж байна гэсэн үг. ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛААД ГЭРТЭЭ Л БАЙГААРАЙ БАЯРЛАЛАА.

Leave a Reply

Your email address will not be published.