HDD болон SSD дискний ялгаа

2021-04-12
318
Views

Анхны хатуу дискийг 1956 онд бүтээсэн ба дискний багтаамж нь ердөө 5мб байсан. Үүнээс хойш багтаамж нь тасралтгүй өссөөр эдүгээ та бидний хэрэглэж буй компьютерын хатуу дискний багтаамж нь терабайтаар хэмжигдэхүйц болж нэмэгджээ.
Та бүхэндээ хүмүүсийн хамгийн түгээмэл асуудаг хэрнээ мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг асуултын хариултыг товч тодорхой хариулхыг хичээлээ.

Анхны Хатуу дискийг зөөвөрлөж буй байдал 1956

Хатуу дискэнд нэгэн өрсөлдөгч гарч ирсэн ба энэ бол SSD (Solid State Drive) юм. Товчоор хэлбэл SSD нь ерөнхийдөө бидний хэрэглэдэг флаш дисктэй адилхан гэж хэлж болно. Гэхдээ хэмжээ болон багтаамж нь илүү том, илүү нарийн ажиллагаатай. SSD дотор хатуу дисктэй (HDD) ижил эргэлдэх, хөдлөх эд анги байхгүй. Хатуу дискнээс мэдээлэл уншихгүй үед ч гэсэн диск нь өндөр хурдтайгаар байнга эргэлдэж байдаг.

                SSD-ийн үндсэн санаа бараг 50-иад жилийн өмнө гарсан ч гэсэн тухайн үеийн технологиор нь хангалттай багтаамжтай, найдвартай санах ой хийх боломжгүй байсан юм. 1976 онд Датарам хэмээх компани анхны SSD-г үйлдвэрлэн гаргаж байсан боловч хэт нүсэр, хэт үнэтэй байсан тул зах зээл дээр амжилт олж чадаагүй аж. Уг SSD нь 256килобайт багтаамжтай боловч 9700 ам. долларын үнэтэй байжээ. Одоогийн ханшаар бол 37000 ам. доллар гэсэн үг. Хэрэв 1терабайт багтаамжтай SSD байна гэвэл 150 тэрбум ам. долларын үнэтэй болно. Гэвч инженерүүд уг технологийг сайжруулахаар, тасралтгүй оролдож, янз бүрийн SSD-г туршсаар байсныг дурдах нь зүйтэй.

Харин нанотехнологийн хөгжлийн дүнд SSD-г тун хямд, бас их багтаамжтай, өндөр үзүүлэлттэй хийх бололцоотой болсон юм. SSD нь ямар ч хөдөлгөөнтэй эд ангигүй. Хатуу дискний хувьд шаардлагатай өгөгдлөө олж уншихын тулд унших бичих толгойг нааш цааш нь зөөн хөдөлгөдөг.
Харин SSD дээр  бичигдсэн шаардлагатай өгөгдлийг олж унших, бичих үүргийг түүн дотор байрлах жижиг процессор буюу контроллер гүйцэтгэнэ. Энэ контроллерын хурднаас SSD-ийн унших бичих хурд шууд хамаардаг.

Hard Drives GIFs - Get the best GIF on GIPHY

SSD болон HDD дотор тал

Контроллер нь унших бичихээс гадна бичилтийн алдааг хянах, зарим тохиолдолд өгөгдлийг шифрлэх, шифр тайлах гэх мэт маш олон үйлдлийг гүйцэтгэдэг. Одоогоор хамгийн хурдтай контроллер нь Samsung фирмийн MEX бөгөөд унших хурд нь 550МБ/с, бичих хурд нь 520МБ/с хүрнэ.

Одоо  SSD-ийн үзүүлэлтүүдийг хатуу дисктэй харьцуулж үзье:

  • Эрчим хүч бага хэрэглэдэг. Ердийн хатуу диск нь 7Ватт чадалтай бол зарцуулдаг бол SSD нь 2-3Ватт чадалтай.  Өөрөөр хэлбэл 2-3 дахин бага эрчим хүч зарцуулна.
  • SSD нь харьцангуй үнэтэй. 1 Терабайт багтаамжтай хатуу диск 20-40ам. доллар үнэтэй бол мөн ийм багтаамжтай SSD нь 100-150ам. доллар үнэтэй.
  • Компьютер ачаалах хурдны хувьд SSD нь хавьгүй их хурдтай. Ердийн хатуу дисктэй компьютер 40-60 секундэд ачаалагддаг бол SSD бүхий компьютер 10 секундэд ачаалагдана.
  • SSD дотор хөдөлгөөнтэй эд анги байхгүй учир ямар ч анир чимээгүй ажиллана. Харин хатуу диск нь байнга эргэлдэж байх тул дүнгэнэсэн чимээ гарна. Унших бичих үед соронзон толгойн зөөгдөж байгаа чимээ тод сонсогддог.
  • Бичлэгийн алдаа гарах магадлал нь хатуу дискнээс 1.5 дахин бага.
  • SSD-ийн унших хурд 550МБ/с хүрдэг бол хамгийн хурдтай хатуу дискний хурд 120МБ/с. Энэ бол SSD-ийн хамгийн том давуу тал юм.
  • SSD нь гаднын цохилт, доргилтод маш тэсвэртэй. Харин хатуу дискийг унагах, доргиох, ялангуяа бичлэг бичиж байх үед нь доргиовол эвдрэх өндөр магадлалтай байдаг.
  • Хатуу дискийг гаднын хүчтэй соронзонд ойртуулбал доторх бичлэг нь устаж алга болох магадлалтай. Харин SSD-т ийм сул тал байхгүй.
  • SSD-ийн унших бичих тоо нь хязгаарлагдмал. Энэ бол хамгийн том сул тал нь. Байнгын ажиллагаатай компьютерын SSD нь ойролцоогоор 10 жилийн дараа эвдэрнэ. Гэхдээ компьютер, тооцоолох техникийн эдэлгээний хугацаа 5 жил байдгийг санавал энэ нь хангалттай хугацаа юм. Харин хатуу диск олон арван жил найдвартай ажилладаг билээ.

SSD-ээр энгийн ХАРД ДИСКээ сольсноор та хэзээ ч харамсахгүй гэдэгт итгэж болно.

1TB /TeraByte/ = 1024GB /GegaByte/
1GB/GegaByte/ = 1024MB /MegaByte/

HDD болон SSD нээс илүү дахин өөр төрлийн хадгалах төхөөрөмж бол М2 юм. ЭНДЭЭС

Та тоглоом тоголдог эсвэл томоохон программ дээр ажилдаг бол эргэлзэлгүйгээр SSD-г сонгоорой гэж зовлох байна.

Өөрийн санал хүсэлт болон асуух асуулт байвал Admin@bayanhuu.com хаягаар ирүүлж болно баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.