Аз жаргалтай хосууд унтахаасаа өмнө хийдэг 10 зүйл

2020-12-18
397
Views

Унтахаасаа өмнө хайрттайгаа цаг хугацааг өнгөрөөх нь маш чухал юм. Хамтдаа хичнээн их цаг зарцуулах нь хамаагүй – нэг цаг эсвэл хэдхэн минут. Хэрэв та 2 л бие биенээсээ таашаал авч, ярилцаж, хайраа илчилж байгаа бол энэ нь танд л хэрэгтэй. Брайт Сайд сэтгэл судлаачдын өгсөн энгийн боловч маш үр дүнтэй зөвлөгөөний жагсаалтыг хүргэж байна.

1.Утасныхаа дууг хаах

10 Things Happy Couples Do Before They Go to Sleep
© Depositphotos

2. Ажлын талаар март

10 Things Happy Couples Do Before They Go to Sleep
© Depositphotos

Ажлын талаар мартахыг хичээ, орондоо байхдаа ажлынхаа имэйлийг шалгах, маргааш хийх ажлаа бодож шаналдгаа боль. Маргааш ажил дээрээ үр бүтээлтэй байхын тулд тэр цагийг хамт өнгөрөөж, хэсэг хугацаанд амрах нь илүү дээр юм. Дотно яриа нь хосуудыг сэтгэл хөдлөлийн хувьд холбож, асуудлыг мартахад тусалж, тайвшрах болно. Ажил, санхүүгийн бэрхшээл, эсвэл хайртыгаа гомдоох бодолд автуулах үгс бүү хэрэглээрэй.

3. Хайрттайгаа зэрэг унтах хэрэгтэй

10 Things Happy Couples Do Before They Go to Sleep

Олон хос өдөржингөө уулздаггүй, өөр өөр цаг үед унтдаг зуршилтай байдаг. Сэтгэл зүйч Курт Смитийн хэлснээр аз жаргалтай хосууд шүдээ угааж, нэгэн зэрэг орондоо ордог. Энэ нь тэдний харилцааны халуун дулаан, дотно байдлыг хадгалахад тусалдаг байна.

4. Өдөр тутмын хэвшлийг дагаж мөрдөөрэй

10 Things Happy Couples Do Before They Go to Sleep
© Depositphotos

Өдөр бүр унтахын өмнөх ижил горимыг дагаж мөрдөх нь илүү сайн унтахад туслах болно. Орой болгон хийдэг дасгалаа хийснээр таны тархи унтахад бэлэн болж байна гэсэн үг юм. Хэрэв та хайрттайгаа ижил журмыг дагаж мөрдвөл энэ нь таны харилцааг илүү дотно, найдвартай болгоно.

5. Чин сэтгэлээсээ ярилцах

10 Things Happy Couples Do Before They Go to Sleep
© Depositphotos

Бие биенийхээ мэдрэмжийг анхаарч үзээрэй. Та зөвлөгөө өгөх, асуудалд яаралтай шийдэл олох шаардлагагүй. Заримдаа бид зүгээр л ярилцаж, хайртай хүмүүсийнхээ халамж, дэмжлэгийг мэдрэхийг хүсдэг. Сэтгэл судлаач Райан Хаус унтахаасаа хэдэн минутын өмнө хайрттайгаа эерэг мэдрэмжийг төрүүлж байхыг зөвлөж байна. Энэ нь таны ерөнхий сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг. Тэр өдөр болсон бүх зүйлийг мартахыг хичээ, бүх асуудал, санаа зовнилоо унтлагын өрөөний хаалганы гадна үлдээ. Мэдрэмжээ илэрхийлэхдээ нухацтай, чин сэтгэлээсээ хандах нь маш чухал юм.

6. Маргалдаж, хэрүүл хийж болохгүй.

10 Things Happy Couples Do Before They Go to Sleep
© Depositphotos

Керт Смит биднийг унтахаасаа өмнө маргаан, зөрчилдөөн бүү хийж байгаарай хэмээн сануулж байна. Орондоо хэрэлдэх нь асуудлыг шийдэхэд хэзээ ч тус болохгүй. Түүний оронд бие биеэндээ хүлээцтэй байж тайван байгаарай.

7. Унтлагын өрөөндөө хүүхэдгүй унтах

10 Things Happy Couples Do Before They Go to Sleep
© Depositphotos

Сэтгэл зүйч Майкл Винер-Дэвисийн хэлснээр, хүүхэдтэйгээ хамт унтах цорын ганц цаг бол хар дарсан зүүд зүүдлэх явдал юм. Бусад бүх цаг үед таны унтлагын өрөө таны хувийн орон зай байх ёстой. Ойр дотно байдлаа хадгалахын тулд танд 2 хүний хувьд тэр орон зай байх ёстой. Мэдээж аль болох хосууд хоёуланхнаа унтаж хүүхэддээ тусд нь ор эсвэл өрөө гаргаж өгөөрэй. Энэ нь та хоёрын ирээдүйн харилцааг тань халуухан хэвээр нь авч үлдэх болно.

8. Гэрийн тэжээвэр амьтдаа ч тусд нь

10 Things Happy Couples Do Before They Go to Sleep
© Depositphotos

Канзасын Их Сургуулийн хийсэн судалгаагаар гэрийн тэжээвэр амьтантайгаа унтдаг хүмүүсийн 63% нь хангалттай унтаж чаддаггүй гэсэн судалгаа байдаг. Таны гэрийн тэжээмэл амьтан шөнөжингөө унтдаггүй бөгөөд ихэвчлэн таны нойрыг алдагдуулдаг. Дээрээс нь орон дээрээ гэрийн тэжээвэр амьтан байх нь унтлагын өрөөндөө 2 ″ гэсэн дүрмийг зөрчиж байгаа юм.

9. Бие биедээ массаж хийх

10 Things Happy Couples Do Before They Go to Sleep
© Depositphotos

Унтахаасаа өмнө хөнгөн, тайвшруулах массаж бие биедээ хийж өгөх нь таныг илүү бөх унтахад нь туслаж, сэтгэлийн түгшүүрийг бууруулж, хосуудыг улам ойртуулдаг байна.

10. Тэврэлт, үнсэлтийг мартаж болохгүй

10 Things Happy Couples Do Before They Go to Sleep
© Depositphotos

Унтхаасаа өмнө дан ганц үнсхээс гадна хэдэн минут тэврэхээ бүү мартаарай. Энэ нь маш их тайвширч, эерэг сэтгэл хөдлөлийг төрүүлдэг. Сэтгэл судлаачид хэрэв та унтахдаа хайртыгаа тэвэрч байвал илүү тайван бөгөөд тухтай амардаг болохыг нотолсон байна.

Үргэлж хосдоо цаг зарцуулан үргэлж ярилцаж байгаарай амжилт хүсье

Бидний бяцхан зөвөлгөөг туршаад үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.