Шатар сайд С.Амарсайхан : Хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийх шаардлага үүсч байна…

2021-04-08
302
Views

Тодруулбал: Шадар сайд өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ….

ЗГ, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.

Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна.

Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтын хумих шаардлага үүсч байна.

Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард.

Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье!!!

Article Tags:
Article Categories:
Мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.