Хэрхэн өөрийн хоолойгоо бичих вэ?

2021-04-18
421
Views

Таньд өөрийн дуугаа хураах хэрэг гардаг уу? Элдэв программ суулгахгүйгээр зүгээр л бичих хэрэгтэй бол доорх зөвөлгөө таньд тусална гэдэгт итгэлтэй байна.

Хялбар арга бол компьютерийн өөрт байдаг дуу хураагчийг ашиглах…
Хэрхэн нээн ажлуулах зааврийг 👇👇👇

Үнэгүй ашиглах боломжтой дуу засварын 2021 оны ТОП 5 программын мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

1.1 Mac ашигладаг бол

Screen Shot 2019 05 31 at 1.24.52 PM

Бүх төрлийн Макийн төхөөрөмжүүд бүгд өөр дээрээ микрофонтой байдаг тул та микрофон хайх шаардлагагүй юм.

  1. Applications фолдер луу орно. 
  2. QuickTime Player нээнэ.
  3. File>New Audio Recording дарааллын дагуу шинэ файл буюу рэкорд үүсгэнэ.
  4. Бичлэг хийхийн тулд улаан бөөрөнхий товчлуур дээр дарна.
  5. Бичлэгээ зогсоохийн тулд STOP RECORD дээр дарна.
  6. Бичиж дууссан дуугаа хадгалахдаа File>Save As гээд хадгалах газраа сонгож өгнө.

1.2 PC болон бүх төрлийн нөүтбүүк буюу windows үйлдийн системтэй төхөөрөмжүүд.

Зарим суурин компьютер өөртөө микрофон суурьлаагүй байдаг тул микрофон нэмэлтээр авах шаардлагатай. Монголд зарагдаж байгаа олох болон ашиглахад амар жагсаалтыг ЭНДЭЭС

  1. Та шууд цонх товчлуураа дараад Voice Recorder гээд хайсан ч болно.
  2. Бичлэг хийхийн тулд микрофоны зурган дээр дарна.
  3. Бичлэгээ зогсоохийн тулд STOP тэмдэг дээр дарна.
  4. Зогсоосны дараа бичлэг тань Document>Sound recording хавтсан дотор орсон байна.

1.3 Өөр нэг арга нь ОНЛАЙНААР буюу интернетээр дамжуулан дуугаа бичсэн ч болно.

Энэхүүү вэб сайт нь таны дууг бичхэд зориулсон олон төрлийн боломжийг агуулсан сайт юм. Өөр маш олон вэб сайт байдаг болно. : https://online-voice-recorder.com

  1. Тухайн сайтруугаа орно. https://online-voice-recorder.com/beta/
  2. Бичиж эхлэх буюу улаан микрофон дээр дарсны дараа хөтөчны зүүн дээд буланд /зураг дээрх шиг/ микрофон ашиглахыг зөвшөөрөх үү гэсныг  Allow дарна.
  3. Үүний дараа та өөрийн хоолойгоо бичиж эхэлж болно.
  4. Бичиж дууссаны дараа Stop дараад зогсоож тасалж болно.
  5. Дэлгэцийн баруун талд Save товчлуур дээр даран бичсэн дуугаа хадгалан татан авна.
  6. Хадгалсан файл тань таны Downloads хавтсанд орсон байна.

Илүү мэргэжлийн түвшинд өөрийн хоолойгоо бичин засвар хийх талаарх мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Үнэгүй ашиглах боломжтой 2021 оны ТОП 5 программын мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

All Comments

Leave a Reply

Your email address will not be published.