Харгис нийгмийн сэтгэл зүй

2020-10-09
691
Views

Сэтгэл судлал гэдэг ухагдахууныг бид төдийлөн мэддэггүй, ойлгодоггүй үе саяхан. Гэтэл сэтгэл судлал, сэтгэл зүйч мэргэжил ихээхэн ач холбогдолтой биднийг хүн болгож буй сэтгэл зүрх, тархинд мэдрэмжүүдээр дамжуулан нөлөөлж үйлдэл болон гардаг илэрхийллийг судлахуй билээ. Гэсэн хэдий ч та бүхэн энэхүү мэргэжлийн талаар 12 жилийн ахлах сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс огтхон ч олж харахгүй. Гэтэл бидний нийгэмд ямар олон аймшигтай зүйлс болж байгааг бид интернэт, цахим мэдээллээр сонсож суугаа билээ.

                Ямар эрүүл ухаанд эхнэр хүүхдээ зодож нүдэх, бяцхан хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь бүрэлгэх гэх мэт аймшигтай бодол орж ирэх бэ? Хүн болсон амьтан бусад амьтнаас ялгарах ганц л зүйл нь тархи, оюун ухаан, сэтгэл, хайр гэдэг биш билүү. Араатан хүртэл үр төлөө хайрлан энэрэх байгалийн зөнтэй. Харин бид араатан амьтнаас ялгарах зүйл юу үлдэв ээ?

Иймээс бид хууль дүрэм, шийтгэл энэ тэр ярихаасаа өмнө нийгэмийн сэтгэл зүйг эмчлэхээс өөр арга үгүй гэж бодогдоно. Гадны орнуудын жишээгээр сэтгэл судлалын ухаан нэлээн өндөр хөгжсөн, хүмүүс нь сэтгэл зүйгээ эмчлүүлээд сурчихсан байдаг. Өнөөдөр бидний тархинд ертөнцийн бүхий л дүрслэлүүд цахим сүлжээгээр дамжин хуримтлагдаж байна.  Зурагтаар цахим хэлбэрээр хүчирхийллийг бодитойгоор дүрслэн харуулах нь түрэмгийлэх үйлдлийн эх үүсвэр болж ч болох юм.

Хүний амьдралын мөн чанар нь нийгэмших юм. Бид бусадтай нөхөрлөж, хамт олонд чиглэх ёстой. Энэ нь хүн төрөлхтөнийг аврах цорийн ганц дархлаа юм.                                                        Амьдралын тухай шинжлэх ухаан АЛФРЕД АДЛЕР

                Засаг төрд өрнөж байгаа үйл явдлыг дагаад нийгэм савладаг. Лев Гумилевийн пассионарностын онолд монгол үндэстний ялагдашгүйн таван чанарын тухай судалсан. “Ер нь л савлагаатай ард түмэн, генэтологийн үндэслэлийн нэг нь сэтгэл хөөрөл ихтэй, хөөрсөн үедээ юу ч үйлдэхээс буцахгүй оргилуун болдог” гэжээ.

                Монголчууд угаас энгийн хэлээр цөс хөөрөмтгий, нийтлэлийн хэлээр бол сэтгэл зүйн тогтолцоонд нь хөөрлийн процесс давамгайлж явдаг онцлогтой ард түмэн.

Манай улсын нийгэм эрүүл үү, эрүүл биш үү? Та хэрхэн дүгнэх бэ?

  • Гаж элдэв үзэгдэл ихтэй – хэл ам, хэрэлдэж маргалдсан бичлэгээ хийх, бие биенээ элдэв үгээр доромжлон олон нийтийн цахим сүлжээнд нийтлэх
  • Ард иргэд нь тогтворгүй – хүмүүс нь баяр гуниг алин боловч архи зугаа цэнгэлээр стрэссээ тайлаад сурчихсан, төр нийгэмд болон бусдыг өөрсдийн хүнд байдлын төлөө буруутгаад сурчихсан, бусдаас алдааг хайж өөрийгөө хэзээ ч буруутгахгүй
  • Эдийн засаг нь хямралтай
  • Хүн амын нь ихэнх нь сэтгэцийн болоод бие нь эрүүл бус уур уцаараар асуудлыг шийдэх нь элбэг болсон.

Хүн ажил хийнэ гэдэг ур чадвараас гадна хамгийн том зүйл нь сэтгэл зүйгээ бэлдэх юм. Сэтгэл зүй нь бэлэн бол ажилаа сайн чанартай гүйцэтгэдэг. Манайхан хялбар аргаар хөрөнгөжих болоод мэдлэг цуглуулах дуртай мөн аливаа ажлыг бушуухан дуусгаад л эсвэл ажлаа эхлүүлээд мөнгөө аваад алга болох нь элбэг. Хялбар зүйл угаас түр зуурын байдаг. Ард иргэд нь ийм байгаа учраас дээдсүүд 76 нь ийм л байна хялбархан баяжих хоббитой /сугалаа, цавчаа, хулгай, унц…,/.

               Манай зарим томоохон албан газрууд ажилд хүн авахдаа IQ биш EQ (Emotional Quotient)– г хардаг болсон байна. EQ- гэдэг нь товчоор “өөрийнхөө болон бусдын ашигтай үйл ажиллагааг бие махбодиор биш, сэтгэлтэй нь харьцан зохицуулах, удирдах мөн хүмүүсийг идэвхижүүлдэг, тэднийг чин сэтгэлээсээ ойлгодог чадвар юм”.

               Бид нийгэмийн сэтгэл зүйд анхаарал хандуулахгүй бол энэ нь улс орны эдийн засагаас хямрахаас ч хүнд асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс бид хүүхдүүдээсээ эхлэн сургуульд, мөн албан газрууд ажиллагсадаасаа эхлэн сэтгэлзүйн асуудлыг нэн тэргүүнд тавьж үзэх нь бидний ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт болох биз ээ гэдэгт найдаж байна.

Мэдээж энэхүү нийтлэл нь бүгд гэсэн санааг хэлээгүй болно. Үргэлж хялбар биед амараар аливаа зүйлийг хийхийг хүсдэг хүмүүст зориулав баярлалаа. Манай Монголд магтах зүйл ч их бий билээ.

Article Categories:
Мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.