Та хийх зүйлгүй эсвэл жаахан өөр төрлийн сайтуудаар зочилмоор ормоор санагдаж байгаа бол наашаа суугаарай. Доорх сайтууд таньд илүү өөр, илүү бүтээлч байдлыг харуулах болно нэрэн дээр нь дараад ороод үзээд байгаарай. Таны цаг зугаатай өнгөрөх болно. Амжилт
Хаалгаа онгойлгох бүрт та шинэ, гэнэтийн зүйл болж хувирдаг.
Огноо, улсаа сонгоод, түүхэн дэх тухайн цэг, байршилд алдартай хөгжмийг сонсох боломжтой болно.
Таны өгсөн тохиргоонд үндэслэн энэхүү сайт нь танд таалагдах магадлалтай шинэ хөгжим, кино, телевизийн шоу нэвтрүүлгүүдийг санал болгодог.
Энэ сайт нь Google-ийн газрын зургийг ашигладаг бөгөөд дэлхийн үл мэдэгдэх бүс нутагт таныг санаандгүйгээр хаяна та хаана байгаагаа таах хэрэгтэй. Монгол улсынхаа газраас ч тааж болно.
Хуучины зүйлс алга болоход бид бүгд барагтай л санадаггүй билээ. Энэхүү сайт нь хуучны дурсамжыг сануулах зорилготой сайт юм. Та ороод хуучны дурсамжаа сэргээгээрэй.
Анхны 8битээр ер бусын онлайн аватар хийх боломжийг танд олгодог сонирхолтой сайт.
Энэхүү сайтаар та борооны чимээг сонсон тайвширах боломжтой юм.
Дөрвөн үндсэн элементээс 550 хүртэл янз бүрийн бодис үүсгэх боломжийг олгодог ер бусын тоглоом. Химийнхээ хичээлд дуртай байсан бол заавал орох сайт шүү…
10 хуруугаараа бичиж сурахад тань туслах сайт юм.
Таньд төгөлдөр хуур хэрэггүй зүгээр л компьютер байхад л болно. Тэгээд л төгөлдөр хуур тоголоод сур…бас тогол
Та хөгжим тоголох эсвэл ая зохиох дуртай бол энэхүү сайт нь таньд бага ч болтугай тус болно.
Оддын нарийвчилсан загвар. Явж орчлонг судал!
Энэхүү сайт нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх онгоцыг бодит цаг хугацаанд буюу яг одоо нисч буйг харуулах болно.
Муурыг барихын тулд бүх ногоон дугуйлангуудыг шаргал өнгөтэй болгох ёстой. Үнэхээр донтуулдаг тоглоом!
Яг одоо хэдэн хүн сансар огторгуйд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж мэдээрэй.
Энд та өөрийн энгийн хүүхэлдэйн киног бүтээж болно.
Үзэсгэлэнтэй дэвсгэрийг сонгох боломжийг танд олгодог сайт. Суугаад тайвшир, үзэсгэлэнт газруудаар хөл хорионы үед харж кайф аваарай.
Энэхүү сайт нь дэлхийн өнцөг булан бүрт очиж үзэн 360 градусаар зураг болон видеогоор харах боломжийг олгоно. Хөл хорио байхгүй болохоор очих газраа төлөвлөөрөө.
Интернет сүлжээнээс өөр хаана ч байхгүй, ялангуяа бусад нэвтэрхий толь бичигт байдаггүй хамгийн хачин, сондгой, ер бусын хуудасны асар том жагсаалтыг гаргаж өгөх болно таньд.
Дуустал нь нэг бүрчлэн орж үзсэн хүмүүстээ баярлалаа.