“Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ.

2020-10-30
Ж.Оюунгэрэл
1031
Views

Үндэсний томоохон компаниудын нэг “Петровис” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ.

Тэрээр хүнд өвчний улмаас Герман улсад эмчлүүлж байгаад өчигдөр таалал төгсжээ.

Ж.Оюунгэрэл нь ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгсөн
1979 оноос мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллаж байгаад,
1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал,
1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж,
1996 оноос өнөөдрийг хүртэл “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхтөд манай хамт олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэе.

АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРАЛЦГААЯ 

Article Categories:
Мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *