Audio editor free software

2021-04-18
428
Views

Та подкаст, youtube, тик ток гэх мэт зүйлийг хийхийг хүсдэг үү? эсвэл хийдэг үү? тийм бол таньд хэрэх болох 2021оны шилдэг 5 үнэгүй программыг танилцуулж байна.

Өөрийн хоолойгоо зүгээр л элдэв программ ашиглахгүйгээр бичих зааврыг ЭНД даран үзээрэй.

1.Audacity

Audacity ® | Free, open source, cross-platform audio software for  multi-track recording and editing.
Энэхүү аудио бичигчийн тусламжтайгаар та урьдчилан бичсэн файлуудаа засах, шинэ дуу авиа хийх, эффект нэмэх, подкаст дамжуулах боломжтой. Гэхдээ энэхүү программ нь зогсолтгүйгээр хөгжүүлэлт нь явж байдаг учир та зөвхөн дуугаа бич бусдыг нь тэд хийнэ. Ашиглаж үзээд харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

Дэмжих үйлдлийн системүүд:  Windows, macOS, Linux

Давуу тал : +Шууд дамжуулалт хийх боломжтой.
+Маш олон дууны эффэктийн сантай
+Олон төрлийн дууны форматууд

Сул тал : -Хуучирсан интерфес

2.Ocenaudio

Дэмжих үйлдлийн системүүд:  Windows, macOS, Linux

Давуу тал : +Цэвэрхэн интерфейс.
+Онлайн аудио файлуудыг засварлахад ашиглаж болно

Сул тал : -Шинэчлэлт тогтмол биш /update/

Audocity-г бодвол ашиглахад илүү хялбар бөгөөд эффектүүдийг шууд тоглуулах боломжтой юм.

3.Ashampoo Music Studio 2019

Дэмжих үйлдлийн системүүд:  Windows

Ashampoo Music Studio 2019

Давуу тал : +Анхлан суралцагч эхлүүлэхэд хялбар
+Файлуудаа удирдах нэмэлт өргөн боломжуудтай

+СД-нээс зөөх болон шарах боломжтой

Сул тал : -Multi track дэмждэггүй
Зөвхөн WINDOWS үйлдлийн систем дэмждэг

Аудиогоо бүрэн хэмжээгээр нь удирдан тоглуулах болон засварлахад тань тохиромжтой.

4.Audiotool

Audiotool Tracks - Alive - YouTube

Гайхамшигтай холиход /mix/ тохиромжтой үнэгүй онлайн аудио программ.

Дэмжих үйлдлийн системүүд:  Windows, macOS, Linux (in browser)

Давуу тал : +Exports files in MP3 format
+Файлуудаа удирдах нэмэлт өргөн боломжуудтай

+Олон арван виртуал хэрэгсэл

Сул тал : -Зөвхөн Chrome дээр ажилладаг

Сайтаар нь орж бүртгүүлээд л 30аад төрлийн хөгжмийн зэмсэг 14 төрлийн эффэктээс холин өөрийн дуу уран бүтээлээ гаргаарай. Амжилт хүсье

5.Acoustica 6

Acoustica 6 Released - now with multitrack editing!
Дуугаа маш нарийн янзалхыг хүсвэл энэхүү программ бол үнэгүй дундаа шилдэг нь гэж хэлж болно.

Дэмжих үйлдлийн системүүд:  Windows

Давуу тал : +Сайн боловсруулсан интерфэйс
+CD зөөх боломжтой

+Давхаргын эффекттэй /layer effect/

Сул тал : -Multi track дэмждэггүй
Зөвхөн WINDOWS үйлдлийн систем дэмждэг

Өөрийн хоолойгоо зүгээр л элдэв программ ашиглахгүйгээр бичхийг хүсвэл ЭНД даран үзээрэй.

All Comments

Leave a Reply

Your email address will not be published.