Махыг ингээд л ялгачих юмуу

2020-09-30
728
Views

Идэх махаа яаж ялгахаа мэдэхгүй байгаа юм биш бизхүнээс асуухаас санаа зовж байгаа бол доорх нийтлэлийг уншаарай. Маш амархан

Таван хошуу малын махыг гадна үзэмжээр нь таних арга

Хонины мах

Хонины мах бүдүүн давалгаа хэлбэрийн ширхэгтэй байдаг. Тэгсэн мөртлөө замбараагүй эрэмбэтэй. Тос нь гарт шингэхгүй, өөхөн тос шиг байдаг. Булчин нь усны долгион шиг ширхэглэсэн байна.

Ямааны мах

Ямааны мах нь яг жад шиг эгц, цэгцтэй босоо урт урт нарийхан хялгасан ширхэгтэй. Онцгой зүйл нь булчингийн нэхлэгүүд нь маш урт урт анрийн байна. Энэ нь ямаа гэдэг мал  уул өөд үсэрдэгийн шинж юм. ингэж амьтны хөдөлгөөний шинжийг махнаас нь таньж болно. Өөх маш хурдан гарт шингэх ба усархаг байна.

Үхрийн мах

Үхрийн мах голч шинжтэй. Үрхийн махны ширхэг нь хоньтой илүү ойролцоо байдаг. Энэ нв хөдөлгөөн багатайн шинж. Гэвч булчингийн ширхэг нь хонины махнаас жижигхэн, нарийхан мөртлөө зай ихтэй эрэмбэлэгдсэн байна. Тийм учраас үхрийн мах хүмүүний биед амархан шингэдэг.

Адууны мах

Адууны мах бөөрөнхий уурагтай байдаг. Бог малын мах нарийн ширхэгтэй бол бод малын мах илүү бүдүүн ширхэгтэй байна. Бод малынх зуйван бүдүүн уурагтай байдаг. Ширхэг нь бүдүүн байвал хурдтай хүчтэй амьтны шинж.

Тэмээний мах

Тэмээ нь уургаа нөөцөлдөг амьтан учраас мах нь гахайн махтай адилхан мах тос, мах тос гэсэн эрэмбэтэй байдаг. Өөх мах, өөх мах гэсэн давхрага үүсгэж уургаа нөөцөлдөг. Амт нь мөн гахайн махтай ойхолцоо. Гэхдээ гахай хөдөлгөөн багатай, тэмээ хөдөлгөөн ихтэй амьтан. Тиймээс илүү шилэрхэг байдаг. Мөн харгана их иддэг учраас мах нь мансууруулах шинж чанартай бөгөөд усархаг тостой.

Ямаа тэмээ хоёр хүйтэн чанарын махтай. Хүйтэн чанарын мах байх тусмаа тод хурц өнгөтэй байхад халуун чанарын мах бол бүдэг ягаан өнгөтэй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.