Дахиад л ослоор хүүхэд өнгөрлөө 😢😓

2020-10-06
589
Views

Аравдугаар сарын 5-ны өдөр 16 цаг 48 минутын орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч гарцаар гарч явсан бага насны хүүхдүүдийг мөргөсөн ноцтой осол бүртгэгдсэн байна.  Ослын улмаас есөн настай хүү гэмтэж, таван настай охины амь нас хохирсон байна.  Жолооч та хурдаа тохируулахаас гадна  явган хүний гарц руу ойртож ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн эцэг, эхчүүдийг арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.  

Яагаад томчууд нь энэ зам дээрээ хурдаа тохируулаад сонор сэрэмжээ алдалгүй явж болохгүй байгаа юм бэ? Гарцаар гарч байхад шүү гарцан дээр хурдаа хасах ёстой байдаг шүү дээ. Яагаад хүүхдээ анхаарахгүй байгаа юм бэ? Бяцхан үрсээ том болсон гэж бодож явсаар бид их олонг алдаж байна. Томчууд минь дээ хэзээ ч битгий хурд хэтрүүл.Алдсан хойноо ухаарах юм гэж үү?

Ум сайн амгалан болтугай

Article Tags:
Article Categories:
Мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.