1.Блог гэж юу вэ?
Блог гэдэг бол таны хувийн чөлөөт орон зай юм. Та хүмүүст юу хүргэмээр байна тэр бүхнээ өөрийн гэсэн блог дээрээ нийтэлж болно гэсэн үг.
2.Блог хөтлөхийн давуу тал:
Нийтлэл бичиж байгаа хүн өөрийн мэддэг, чаддаг, сонирхдог сэдвийнхээ дагуу сайн дурын үүднээс чанартай, баялаг мэдлэгийг түгээхийг зорьдог. Ийм учраас блогийн нийтлэлүүд маш тодорхой, өгөөжтэй, илүү “амьд” байдаг. Та тэрхүү мэдээллээ оруулхийн тулд судалгаа хийж сонирхож олдог учраас та өөртөө ч маш их зүйл сурах боломжтой. Гэхдээ блогийг заавал мэдлэг түгээх бус мэдлэгийг өөртөө хуримтлуулах зорилгоор нээж болно.
3.Хэрхэн өөрийн гэсэн блог нээх вэ?
Блогийн маш олон сайт байгаа. Таньд ямар ч мөнгө хэрэггүй байдгаараа онцлог юм.
Блогийн түгээмэл бөгөөд найдвартай хэдэн сайтийг орууллаа.
1. blogger.com энэ сайт нь google-х гэж хэлхэд болно. Таньд gmail хаяг байхад л та блог нээж болно.
2. wordpress.com энэ бол маш том дэлхий нийт хамгийн түгээмэл ашигладаг сайт бөгөөд дэлхийн нийт вэб сайтын 20-30% энэ сайтын тусламжтай бүрддэг гэж хэлж болно. Ямар ч код бичихгүйгээр та сайт болон блог нээж болно. Их амархан гэдгийг хэлхэд таатай байна.
Та дээрх хоёр сайтруу ороод бүртгүүлээд /sign up/ зааврийг нь дагаад хийхэд л болно. Та заавар видео авахийг хүсвэл манайх руу мэйл бичиж болно.
4.Блогийн нэрээ сонгох
Домайн нэрээ сонгох хэрэгтэй болно. Домайн нэр нэг ёсондоо таны блогийн нэр л гэсэн үг. Жишээ нь facebook.com, gogo.mn, taniiner.blogger.com гэх мэт нь таны домайн нэр юм. Домайн хаяг төгсгөлийнхөө 2-3 үсгээрээ ( .mn .com .org) шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг харин WordPress, болон Blogger-ын үнэгүйг сонгосноор блогийн нэрийн төгсгөл taniiner.wordpress.com, taniiner.blogger.com гэх домайныг үнэгүй авах боломжтой. Харин та .com .mn .ru .net гэх мэт домайн авах бол та худалдаж авна гэсэн үг юм. Домайн талаар ЭНД дарж сонирхоорой.
5.Блогийн төрөл болон бичих сэдвээ сонгох
Блогийн төрөл бол таны шийдэх л асуудал та ямар сэдвээр хийх эсхээ шийдвэрлэх хэрэгтэй. ЖНЬ: шинжлэх ухаан, шүлэг, дуртай дуу, зохиол, гэрэл зураг хэрхэн авах, өдрийн тэмдэглэл гэх мэт сэдэв бол хязгааргүй билээ. Хүсвэл цаг үеийн мэдээллээр мэдээний блог хийсэн ч болно. Гэхдээ мэдээний блог тийм сонирхол татах зүйл бол биш билээ. Ямартай ч таны блог бусдаас өөр өвөрмөц, содон, дагнан барьх таны блогийг олон хүн дуртай үзхэд туслах болно.
6. Стандарт баримтлах
Та нийтлэлүүдээ бүгдийг нь нэг стандартаар харуулах нь илүү цэгцтэй харагдах үзэмж нь илүү гоё байх болно. Оруулах зургаа аль болох нэг хэмжээнд оруулах, Бичгийн өнгө болон хэмжээ дээрээ анхаарах нь зүгээр юм.
7.Ашиг олох
Та хэрвээ хандалт ихтэй блоргтой болж чадвал түүгээрээ мөнгө олох бүрэн боломжтой юм. Баннер байршуулах, Google-с санал болгож буй реклам байршуулж мөнгө олох бараа сурталчилах зэрэг аргууд байгаа. Гэхдээ тууштай бөгөөд үнэ цэнэтэй мэдээлэл хийж байж л таны блог зөвшөөрөл авдаг гэж хэлхэд болно.
Мөнгө олох талаар ЭНД дарж үзнэ үү.
8. Кайф авах
Та мэдээж мөнгөний төлөө блог хөтлөвөл та зовох болно. Хамгийн гол нь таны блог хүмүүст урам өгч, хэрэгтэй мэдээллийг нь хүргэдэх болоход л оршвол зүгээр. Та ажил хийж байгаа мэдрэмж биш дуртай зүйлээ хийж байгаа мэдрэмж л аввах гэж хичээгээрэй. ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ.
Асууж тодруулах болон санал хүсэлт байвал admin@bayanhuu.com хаягаар мэйл явуулаарай.
All Comments
Pingback: Хөл хорионы үед хийж болох үр бүтээлтэй зүйлс ⋆ Бүхнээр баян
Good post! We will be linking to this great content on our website.
Keep up the good writing.