Бидний үл тоодог хүмүүс…

2020-11-08
bayanhuu.com
395
Views

Өдрийн мэнд. Өнөөдөр ажил мэргэжлийн онцлогийн тухай эерэгээр харцгаая хэмээн бичлээ. Бид бүгд цагдаа харвал дургуйцаж, муухай хувцастай хүн харвал нүд үзүүрлэж хүүхэддээ чи муу сурвал ийм хүн болно, уйлаад байвал цагдааг өгнө гэж хэлдэг нь өрөвдөлтэй. Тэр үнэхээр зөв болвуу? Ажил мэргэжлийн маш товчхон мэдээлэл оруулая.

1.Сантехникийн ажилтан

Энэ хүн юу хийдэг вэ гэхлээр сантехник буюу халуун болон хүйтэн усны холболт, бохирын холболтыг хариуцан ажилдаг ажилтан билээ. Энэ хүн хэрвээ байхгүй бол бидэнд асуудал үүснэ. Ямар гэхлээр энэ хүн халуун болон хүйтэн ус хэвийн явагдаж байгаа эсэх бөглөрөл үүссэн эсэх гээд маш олон асуудлыг янзлан шийдвэрлэдэг. Мэдээж дээрээ даргатай, гэр бүлтэй ажил мэргэжилдээ дуртай хүмүүс байгаа хэрвээ бидэнд сангийн асуудал үүсвэл иймэрхүү хүмүүст ханддаг байхгүй бол бид цэвэр болон бохир усаа гаргах ба хэрэглэж чадахгүй энэ хүмүүс чухал ажилтай. Таны гэрийн паар болон ус хэвийн ирж байгаа бол энэ хүмүүсийн гавъяа. БАЯРЛАЛАА.

2. Түргэний жолооч

Энэ хүмүүсийн хувьд түгжрээ маш хүнд асуудал яагаад вэ гэвэл ард нь байгаа өвчтэй хүн эсвэл түргэн ирхийг хүлээж байгаа хүмүүс. Мэдээж манайхан хэдийгээр зам тавьж өгөх нь сайжирч байгаа ч одоогоор бүрэн гүйцэт болоогүй. Түргэн дуудчаад хүлээж байгаа ар гэрийн хувьд цаг мөч секунд бүр маш үнэ цэнэтэй. Манайхан эд нар үнэхээр дуудлаганд явж байгаа юу гэх мэтчилэн тэнэг асуулт тавьдаг. Бид үнэхээр худлаа байна уу? үнэн байна уу? гэдэгийг шүүх шаардлагагүй хүмүүс. Зүгээр л зам тавиад л өгөх хэрэгтэй. Өнөөдөр биш ч хэзээ нэг өдөр таны болон таньд хэрэгтэй хүний амийг авархаар менут секунд бүрт хичээж явч байгаад л итгэж байна. БАЯРЛАЛАА.

3. Хогны машины ачигч

Энэ хүмүүс мөн л хортой нөхцөлд ажилдаг билээ. Хүмүүсийн хогийг ачиж цэвэр цэмцгэр байдлыг хангах гэж хичээж л яваа хүмүүс. Хог ачихгүй бол хогондоо бид дарагдана. Үнэр танар нь ч хэцүүдэх болохоор бид бас л хүндлэлтэй харьцах хэрэгтэй. Хүнийг гаднах байдлаар нь хэрхэвч дүгнэж болохгүй. Хувцас халтар байж болох ч сэтгэл нь цагаанаар. Ард нь гэр бүл эдийн засагт нөлөөлж л байгаа. БАЯРЛАЛАА.

4. Цагдаагийн ажилтнууд

Цагдаагийн ажил бол үнэхээр хэцүү ажил яагаад вэ? гэвэл манайхан ердөө л цагдаа цагийн найз хэмээн боддогт байгаа мэдээж бүгд биш. Цагдаагийн нийт алба хаагчид бүгд л төрдөө тангараг өргөсөн халуунд халж хүйтэнд хөрж төр болон ард түмнийхээ төлөө ажилдаг мундаг хүмүүс. Бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ гэж үү? гэрт нь хүн агсан тавьлаа, хүнд зодуулчлаа, манай гэрт хулгай орчлоо, хүн алга болчлоо, согтуу хүн агсам тавиад байна. Гээд тоочоод байвал дуусашгүй мэд бүгд л бидний төлөө дуудлагаар болон хэсэг хэлтэс бүрт 24 цаг 7 хоногийн турш энхийн манаанд байдаг. Цагдаа нартаа БАЯРЛАЛАА.

5. Эмч Сувилалч

Эмнэлийн ажил маш хүнд гэдгийг биш гэмтлийн эмнэлэг дээр хэд хоног эргэлт өгөхдөө мэдэрч билээ. Тэнд ч өвчтэй хүн, энд ч өвтэй хүн. Хутгалуулчлаа, зодуулчлаа, нөхөртөө цохиулчлоо, энд өвдөөд байна, хордлого өгөөд дотор муухайраад байна. Гээд л бас дуусахгүй жагсаалттай. Эмч хүн оншилж эмчилгээ бичин өгч сувилагч хүн асаран хамгаалж эмчилгээг ягштал даган бидний эрүүл мэндийг хамгаалдаг. Гэвч сошиал давалгаа болон хүмүүсийн хэл ам ихтэй хэцүү болон нарийн ажлын нэг. Бид өвдөхөд хэнийг дууддаг нь хаана очдог нь тодорхой. Та бүхэнд БАЯРЛАЛАА.

6. ТҮК ажилтан

Магадгүй энэ хүмүүс хамгийн эрт эхэлдэг ажил байх. Өглөө маш эрт зам дагуу болон замын бүх хэсгийг цэвэрлэж эхэлдэг. Өвөл байна уу? Зун байна уу? хамаагүй үргэлж л гадаа ажилдаг хүнд ажлуудын нэг. Гэвч хүмүүс тэдний хөдөлмөрийг үргэлж хүндэлдэггүй. Яагаад гэж үү? машиныхаа цонхоор хогоо хаяна, тамхиа няслана, самрын ясаа хаяна, шүлшээ хаяна..Тэд хэзээ ч гэртээ ингэдгүй байлтай. Таны шидэж буй хог бүр тэр хийж буй хүнд ямар сэтгэгдэл төрүүлдгийг та бодож үзсэн үү? Таны хийж буй ажилруу хэн нэгэн нулимаад байвал ямар санагдах вэ? Та бусдыгаа хүндлээд, хийж буй хүнийг нь хүндлээд хогоо битгий хаяарай таниас гуйя. Цэвэр цэмцгэр байлгадагт БАЯРЛАЛАА.

7. Цэвэрлэгч, Үйлчлэгч

Энэ хүмүүсийг бид маш их гадуурхдаг юм шиг харагдсан. Нүдний булангаар харсан үл тоосон зүйл маш их харагддаг. Энэ хүмүүс үргэлж байгууллага алба нэгжүүдийн өрөө, орчны цэвэр цэмцгэр байдлыг ханган ажилдаг. Цэвэрлэгч үйлчлэгч хэрвээ байхгүй бол таны орж байгаа газар шавар шавхайтай, бохир заваан байх нь гарцаагүй. Цэвэр цэмцгэр байлгадагт та бүхэндээ БАЯРЛАЛАА.

8. Удирдлагын албаны ажилчид

Аливаа алба нэгж, байгууллагад заавал байдаг зүйл бол бүх шатны удирдлагууд. Тэд л бүх шийдвэрийг гаргаж. Яавал дээр вэ гэдэг шийдвэрийг гаргадаг. Бид буруу зүйлд эсвэл уруудах гээд байвал удирдлагууд алх байраад шууд гүйхгүй ч үргэлж хэрхэн зөв явах, өсөн дэвжих шийдвэрийг бодож шийдэж явдаг. Мэдээж удирдлагууддаа дуртай хүмүүс маш их байдаг. Ажил олгогч нар бол эдийн засгийг хөдөлгөж байгаа маш чухал хэсэг билээ. Буруу шийдвэр гаргахад тэр тэгж гаргасан би буруугүй гэж ажилтнууд ярьх нь харамсалтай. Бид тухайн ажлаа хэрхэн яаж хийхээ мэдэхгүй бол удирдлагууддаа л ханддаг. Зөв шийдвэрийг магадгүй удирдагч нар л гаргадаг.Удирдлагадаа хайртай бай, ажил олгогч нартаа хайртай бай таны өмсөх хувцас, идэх хоолыг чадхаараа дэмжиж байгаа газраа бүү муулаарай. Удирдлагууддаа БАЯРЛАЛАА.

ТӨГСГӨЛИЙН ҮГ:

Энэ хүртэл уншсанд баярлалаа. Мэдээж энд дурдагдаагүй маш их ажил мэргэжил байгаа. Бидний нүдэнд үргэлж харагддаг энэхүү болон бусад бүх ажилчид мэргэжилтнүүдээ үргэлж сайнаар харч сайнаар үлгэр дууриалал болж байгаарай. Ирээдүйд таны хүүхэд таны дүү гээд бүх хүмүүс бусдыг байгаа байдал, албан тушаал хийж буй зүйлсээр нь битгий гадуурхаасаа хэмээн энэхүү нийтлэлийг бичлээ. Таны хийж буй юм бүхэн гэгээлэг байж бусдад үргэлж тус болж байдаг гэдэгт итгээрэй. ЧИ БАЙГАА БОЛОХООР БИ БАЙГАА БИ БАЙГАА БОЛОХООР ЧИ БАЙГАА.

Article Categories:
Мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.