АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИА САЙЖРУУЛАХ 250 ӨГҮҮЛБЭР

2021-05-07
363
Views

Англи хэл сурж байгаа залуустаа зориулан эдгээр өгүүлбэрийн загварыг бэлтгэн хүргэж байна. Загвар тус бүр нь 4 жишээтэй тул ямар нөхцөлд ашиглаж болохыг нь мэдэхэд амархан байх болно. Ингээд Англиар яриад байж дээ. Залуусдаа амжилт хүсье.

1.I need…. “Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ

  • I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй.
  • I need a vacation. Надад амралт хэрэгтэй.
  • I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй.
  • I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй.

2.I hope…. “Би .. бодож байна” гэж хэлэхдээ

  • I hope it snows. Одоо цас орох байхаа (Би цас ороосой гэж хүсэж байна.)
  • I hope it’s OK with you. Чамд таалагдах байхаа
  • I hope you can make it. Чамайг чадна гэж бодож байна.
  • I hope my plane leaves on time. Миний нисэх онгоц цагтаа явах байхаа.

3.Can I…? “…. “би … болох уу” “… туслах уу” гэж хэлэхдээ

  • Can I help you? Би таньд туслах уу?
  • Can I give you a hand? Таньд тусалж болох уу?
  • Can I get you something? Таньд захих юм байна уу?
  • Can I take a message? Таны зурвасыг би бичээд авах уу?

4.Are you…? “Чи … ?” гэж ярилцагчынхаа байр байдлыг асуухдаа

  • Are you ready? Чи бэлэн үү?
  • Are you all right? Чи зүгээр үү?
  • Are you busy right now? Чи завгүй байна уу?
  • Are you free tomorrow afternoon? Чи маргааш үдээс хойш завтай юу?

5.I’ll (I will) …. “Би … тэгнэ.” гэж хэлэхдээ

  • I’ll have the New York cut. Би Нью-Иорк нэрийн стэйк авъя.
  • I’ll have a beer, please. Би пиво авъя..
  • I’ll have another cup of coffee. Би дахин нэг аяга кофе авъя.
  • I’ll have the special. Би өнөөдрийн тусгай цэсийг захиалъя.

6.I want… “Би … хүсэж байна.” гэж хэлэхдээ

  • I want more responsibility. Би илүү хариуцлагатай ажил хиймээр байна.
  • I want a position with more responsibility. Би илүү хариуцлагатай тушаалд очмоор байна.
  • I want a raise. Би цалингаа нэмүүлэхийг хүсэж байна.
  • I want it all. Би бүгдийг хүсэж байна.

7.Do you want…? “…Чи хүсэж байна уу?” гэж асуухдаа

  • Do you want some more coffee? Чи кофе нэмж уух уу?
  • Do you want anything at the store? Чамд дэлгүүрээс захих юм байна уу?
  • Do you want anything else? Чамд өөр хүсэх юм байна уу?
  • Do you want cream and sugar? Чи сүү юмуу чихэр хийлгэх үү?

8.I think…. “Би … бодож байна” гэж хэлэхдээ

  • I think so. Би тэгэж бодож байна.
  • I don’t think so. Би тэгэж бодохгүй байна.
  • I think not. Би тэгэж бодохгүй байна.
  • Don’t you think so? Чи тэгэж бодохгүй байна уу?

9.Do you think….? “Чи … бодож байна уу?” гэж асуухдаа

  • Do you think this looks OK? Чи энийг зүгээр гэж бодож байна уу?
  • Do you think this looks good on me? Энэ надад зохиж байна уу?
  • Do you think this goes with my dress? Энэ миний даашинзтай зохих уу, юу гэж бодож байна?
  • Do you think this color suits me? Энэ өнгө надад зохино гэж бодож байна уу?

10.I know… “Би … мэдэж байна.” гэж хэлэхдээ

  • I know what you mean. Чамайг юу гэж хэлснийг би ойлголоо.
  • I know what you want. Чамайг юу хүсэж байгааг би мэднэ.
  • I know how you feel. Чамайг юу мэдэрч байгааг ойлголоо.
  • I know what you’re thinking. Чиний юу бодож байгааг би мэднэ.

11.Do you know…? “Чи … мэдэх үү?” гэж асуухдаа

  • Do you know the recipe? Чи хийх жорыг нь мэдэх үү?
  • Do you know that woman? Чи тэр эмэгтэйг таних уу?
  • Do you know the story? Чи тэр түүхийг мэдэх үү?
  • Do you know the way? Чи очих замыг мэдэх үү?

12.I feel… “Би … мэдэрч байна.” гэж хэлэхдээ

  • I feel sick. Миний би хямраад байна.”
  • I feel sick to my stomach. Миний гэдэс өвдөөд байна.
  • I feel a little dizzy. Миний дотор бага зэрэг муухайраад байна.
  • I feel really tired. Би их ядарлаа.

13.Feel free… “Татгалзахгүй хэрэггүй … “ гэж хэлэхдээ

  • Feel free to call me if you have any questions. Чамд асуух зүйл байвал эргэлзэлгүй надруу залгаарай.
  • Feel free to give me a call if there are any problems. Асуудал гарвал хэзээ ч хамаагүй залгаарай.
  • Feel free to ask me if you have any questions. Асуулт байвал хэзээ ч асууж болно шүү.
  • Feel free to tell us if you want anything. Чамд хүсэх зүйл байвал бидэнд хэзээ ч хэлж болно.

14.I have… “Надад … байгаа” гэж хэлэхдээ

  • I have two sisters. Би хоёр эгчтэй. (Би хоёр охин дүүтэй)
  • I have an older sister and a younger sister. Би нэг эгчтэй, нэг охин дүүтэй.
  • I have two sisters, one older and one younger. Би хоёр эгч дүүтэй. Нэг нь эгч, нөгөө нь дүү.
  • I have two brothers. Би хоёр ахтай.

15.Have you…? “Чи … үзсэн үү” гэж асуухдаа

  • Have you ever been to Disneyland? Чи Диснейландад очиж байсан уу?
  • * have been to – (яваад ирэх, очиж үзэх)
  • Have you been to Paris? Парист очиж үзсэн үү?
  • Have you ever seen Picasso’s Three Dancers? Пикассогийн гурван бүжигчин зургыг харж байсан уу?
  • Have you ever listened to anything by Miles Davis? Майлс Дависын хөгжмөөс сонсож байсан уу?

16.I have to… “Би … хийх ёстой” гэж хэлэхдээ

  • I have to make a decision. Би шийдвэр гаргах ёстой.
  • * make a decision: (шийдэх)
  • I have to make a choice. Би сонголт хийх ёстой.
  • I have to make the deadline. Би хугацаандаа амжиж дуусгах ёстой.
  • I have to make more of a contribution to the project. Би энэ төсөлд илүү их хувь нэмрээ оруулах ёстой.

17.Have… “… тэгээрэй” гэж хэлэхдээ

  • Have a good time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
  • Have a nice time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
  • Have fun. Хөгжилтэй байгаарай.
  • Have a nice weekend. Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. (Weekend-Долоо хоногын сүүл)

18.This is….. “Энэ бол …. юм” гэж хэлэхдээ

  • This is for you. Энийг таньд зориулья.
  • This is for John. Энийг Жонд өгч байгаа юм.
  • This is for the picnic. Үүнийг зугаалганд зориулж байгаа юм.
  • This is for tonight’s dinner. Энийг өнөө оройн зоогонд зориулсан юм.

19.Is this….? “Энэ … үү?” гэж асуухдаа

  • Is this the report you were looking for? Энэ чиний хайж байсан тайлан мөн үү?
  • Is this what you were looking for? Энийг чи хайж байсан бил үү?
  • Is this what you wanted? Энийг чи хүсэж байгаагүй билүү?
  • Is this the sweater you knitted? Чиний нэхсэн цамц энэ үү?

20.That’s (That is)… “Тэр …” гэж хэлэхдээ

  • That’s right. Тиймээ
  • That’s true. Тэр тийм шүү.
  • That’s it. Тиймээ тэр зөв.
  • That’s wrong. Тэр буруу

21.There’s (There is)…. “… хаана байгааг” хэлэхдээ

  • There’s some food in the refrigerator. Хөргөгчинд идэх юм бий шүү.
  • There’s some cake on the table. Ширээн дээр торт байгаа.
  • There’s none left. Юу ч үлдээгүй.
  • There’s more ice cream in the freezer. Хөргөгчинд дахиад мөхөөлдөс бий.

22.Is there….? “Хаана юу байгааг” асуухдаа

  • Is there a drugstore nearby? Ойролцоо эмийн сан бий юу?
  • Is there a bus stop around here? Энэ хавьд автобусны буудал байгаа болов уу?
  • Is there a direct flight to UB from London? Лондонгоос УБ хүрэх шууд нислэг бий юу?
  • Is there another exit? Өөр гарц байгаа юу?

23.Could you…? “Та … туслаач” гэж гуйхдаа

  • Could you do me a favor? Таниас нэг зүйл хүсэж болох уу?
  • Could you help me out? Та надад туслахгүй юу?
  • Could you get me another beer? Надад дахин нэг аяга пиво өгөөч.
  • Could you wrap this separately, please? Энийг тусад нь савлаад өгөөч. 

24.You should… “Чи … тэгэх хэрэгтэй” гэж сургамж, заавар өгөхдөө

  • You should give her a call. Чи тэр бүсгүй руу залгасан дээр байхаа.
  • You should give her a chance. Чи тэр бүсгүйд боломж олгох хэрэгтэй.
  • You should tell her how you feel. Чи юу мэдэрч байгаагаа тэр бүсгүйд хэлсэн дээр байхаа.
  • You should finish your homework. Чи даалгавараа дуусгах хэрэгтэй.

25.Would you… “Чи … туслаач” гэж эелдэгээр гуйхдаа

  • Would you mail this letter for me? Энэ захиаг шуудангаар илгээж өгөөч.
  • Would you type this letter, please? Чи энэ захиаг шивээд өгөөч?
  • Would you please pass me the salt? Давс дөхүүлээд өгөөч.
  • Would you explain it to her? Тэр бүсгүйд энэ талаар тайлбарлаад өгөөч.

26.I’d like (I would like)…. “Би … авъя.” гэж хэлэхдээ

  • I’d like an ice cream. Би мөхөөлдөс авъя.
  • I’d like another drink. Дахин нэг аягыг авъя.
  • I’d like a slice of pizza, please. Пицца нэг зүсмийг өгөөч.
  • I’d like two tickets to the 9:30 show. 9 хагасын үзвэрийн 2 тасалбар өгөөч.

27.It’s (It is)… “Энэ … юм” гэж хэлэхдээ

  • It’s no problem. Энэ сүртэй асуудал биш.
  • It’s a difficult question. Энэ хэцүү асуулт байна.
  • It’s an emergency. Онцгой яаралтай нөхцөл үүслээ.
  • It’s a joke. Тоглосон юм.

28.Let… “Хамт хийцгээе.” гэж санал тавихдаа

  • Let’s take a break. Түр амарцгаая.
  • Let’s take a cab. Таксинд сууцгаая.
  • Let’s eat out tonight. Өнөөдөр орой гадуур хооллоё.
  • Let’s set a date. Хугацаагаа тохирцгооё.

29.It takes … “Үүнд … шаардлагатай” гэж хэлэхдээ

  • It takes a lot of hard work. Маш их хичээхгүй бол энэ бүтэхгүй.
  • It takes a lot of courage. Энийг хийхэд их зоригтой байх хэрэгтэй.
  • It takes guts and determination. Үүнд эр зориг, шийдэмгий байдал хэрэгтэй.

30.It looks like… “… шиг байна.” гэж хэлэхдээ

  • It looks like it’s going to rain. Бороо орох юм шиг байна.
  • It looks like it‘s going to pop. Энэ одоо л бүтэх юм шиг байна.
  • It looks like the house is falling apart. Энэ байр одоо яг нурах юм шиг харагдаж байна.
  • It looks like spring is arriving earlier this year. Энэ жил эрт хавар болох юм шиг байна.

31.What’s….? “… юу бэ” гэж асуухдаа

  • What’s your number? Чиний утасны дугаар хэд бэ?
  • What’s your name? Чамайг хэн гэдэг вэ?
  • What’s your address? Чиний хаяг юу вэ?

32.What a ….! “Ямар … юм бэ” гэж хэлэхдээ

  • What a mess! Ямар заваан юм бэ!
  • What a shame! Ямар ичмээр юм бэ!
  • What a joke! Ямар инээдтэй юм бэ!
  • What a surprise! Хөөх, ямар гайхалтай юм бэ!

33.What do you ….? “Чи юу … байна?” гэж харилцагчийнхаа бодлыг асуухдаа

  • What do you want to do? Чи юу хийхийг хүсэж байна?
  • What do you want to know? Чи юу мэдэхийг хүсэж байна?
  • What do you plan to do? Чи ямар төлөвлөгөөтэй байна?
  • What do you suggest we do? Чинийхээр бид юу хийх хэрэгтэй вэ?

34.How’s….? “….ямар байна?” Хүн ямар байгааг асуухдаа

  • How’s your brother doing? Ах чинь сайн уу?
  • How’s your father doing? Аав чинь сайн уу?
  • How’s Mary doing? Мэри сайн сайн уу?
  • How’s she now? Тэр эмэгтэй одоо юу хийж байна?

35.How do you…? “… яах вэ?” гэж асуухдаа

  • How do you open this door? Энэ хаалгыг яаж онгойлгодог вэ?
  • How do you do this? Энийг яаж хийх ёстой вэ?
  • How do you work this? Энийг яаж ажиллуулдаг вэ?
  • How do you get there? Тийшээ яаж очих вэ?

36.How about..? “… тэгэх үү?” гэж санал болгохдоо

  • How about a beer? Пиво уух уу?
  • How about another piece of cake? Дахин нэг зүсэм корт идэх үү?
  • How about lunch? Үдийн цайнд орох уу?
  • How about some eggs this morning? Өнөөдөр өглөөний цайнд өндөг ямар вэ?

37.How come…? “Ер нь .. яагаад?” гэж асуухдаа

  • How come you’re not going to the party? Чи яагаад үдэшлэгт явахгүй байгаа юм бэ?
  • How come you can’t go? Яагаад явж чадахгүй гэж?
  • How come you never write? Яагаад чи ганц ч удаа захиа бичдэггүй юм бэ?
  • How come it’s not working? Яагаад энэ ажиллахгүй байгаа юм бэ?

38.How long…? “Хэр удаан … вэ?” гэж зарцуулах цагыг асуухдаа

  • How long does it take to get there? Тэнд хүрэхэд хэр удах вэ?
  • How long does it take by bus? Автобусаар явахад хэр удах вэ?
  • How long does it take on foot? Алхаад явахад хэр удаан явах бол?

39.Why don’t you…? “…. тэгэх үү?” гэж санал болгох, санал тавихдаа

  • Why don’t you come along? Чи ч гэсэн хамт явахгүй юм уу?
  • Why don’t you join us? Бидэнтэй хамт хийхгүй юм уу?
  • Why don’t you sit down? Чи суухгүй юм уу?
  • Why don’t you take a break? Бага зэрэг амсхийвэл ямар вэ?

40.Thanks for… “… баярлалаа” гэж хэлэхдээ

  • Thanks for everything. Хийсэн бүхэнд чинь баярлалаа
  • Thanks for all the help. Тусалсанд баярлалаа
  • Thanks for the encouragement. Урам өгсөнд баярлалаа
  • Thanks for the advice. Зөвлөгөө өгсөнд баярлалаа

41.Take… “…тэгээрэй.” гэж хэлэхдээ

  • Take it easy. Сайн яваарай.
  • Take care. Болгоомжтой яваарай. Сайн яваарай
  • Take your time. Тааваараа хийгээрэй.
  • Take a chance. Завшааныг ашиглаарай. Азандаа найдаарай

42.Tell…. “… хэлж өгөөч” гэж хэлэхдээ

  • Tell her I’ll stop by around 7. Түүнд 7 цагын үед намайг ирнэ гэж хэлээрэй
  • Tell her I’ll call her when I get home. Намайг гэртээ очоод залгана гэж түүнд дамжуулаарай.
  • Tell him I said hello. Миний мэндийг дамжуулаарай.
  • Tell Jane I bought a ticket for her. Жэйний тасалбарыг авчихсан гэж түүнд дамжуулаарай.

43.See you… “… –т уулзая” гэж хэлэхдээ

  • See you on Saturday. Хагас сайнд уулзая
  • See you at 8. 8 цагт уулзая
  • See you next week. Ирэх долоо хоногт уулзая
  • See you tomorrow. Маргааш уулзая

44.This sounds…. “…. гэж бодож байна” гэж хэлэхдээ

  • This sounds interesting. Сонирхолтой санагдаж байна.
  • This sounds good. Давгүй юм шиг байна.
  • This sounds exciting. Их сонирхолтой байхаа.
  • This sounds scary. Аймаар санагдаж байна.

45.Do you mind…? “… гэвэл зүгээр үү?” гэж зөвшөөрөл авахдаа

  • Do you mind? Таньд зүгээр үү? Дургүйцэхгүй биздээ?
  • Don’t you mind? Таньд зүгээр үү? Дургүйцэхгүй биздээ
  • Don’t you care? Таньд зүгээр үү? Таньд хамаагүй юу?
  • Do you care? Зүгээр үү?

46.Are you sure…? “… баараггүй биз дээ?” гэж асуухдаа

  • Are you sure? Итгэлтэй байна уу?
  • Are you certain? Баталгаатай биздээ?
  • Are you positive? Баараггүй биздээ? (Чи зөвшөөрч байна уу?)
  • Are you serious? Нээрээ юу? Үнэн үү?

47.I’m worried about… “…. –д санаа зовж байна” гэж түгшсэн байдлаа илэрхийлэхдээ

  • I’m worried about Susan. Би Сусанд санаа зовж байна.
  • I’m worried about you. Би чамд санаа зовж байна.
  • I’m worried about the kids. Би хүүхдүүдэд санаа зовж байна.
  • I’m worried about our younger generation today. Би өнөөгийн залууст санаа зовж явдаг.

48.be going to… “… хийх гэж байна” гэж хэлэхдээ

  • I’m going to study harder next year. Ирэх жил арай илүү хичээж сурнаа.
  • I’m going to quit my job. Би ажлаасаа гарах бодолтой байгаа.
  • I’m going to take a long vacation this summer. Энэ зун их урт амрая гэж бодож байна.

49.I’m sorry… “… уучлаарай” гэж хэлэхдээ

  • I’m sorry about what I said. Тийм зүйл хэлсэнд уучлаарай.
  • I’m sorry about what I‘ve done. Их төвөг удсанд уучлаарай.
  • I’m sorry I got upset. Уурласныг минь уучлаарай.

50.I wonder… “… болов уу?” гэж лавтай биш үедээ таамаглахдаа.

  • I wonder if he’ll call. Тэр хүн утсаар ярих болов уу?
  • I wonder if he wants to come. Тэр хүн ирэхийг хүсэх болов уу?
  • I wonder if we should invite Carl. Би Карлыг заавал урих ёстой юу?
  • I wonder if it will be sunny this weekend. Энэ долоо хоногын эцсээр нартай байх болов уу?

Эх сурвалж: italk

Article Categories:
Зөвлөмж

Leave a Reply

Your email address will not be published.